ХУУРАМЧ ЗУРАГ АШИГЛАН ОРОН СУУЦ ТҮРЭЭСЛЭХ НЭРИЙДЛЭЭР ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖ БАЙНА
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 3 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаах тасагт иргэн Х,Э,З,Б нарт холбогдох 100 гаруй үйлдэлтэй 20 орчим сая төгрөгийн хохиролтой хэргийг шалгаж байна. Фэйсбүүкийн групп болон үнэгүй.мн зарын сайт дээр байршил сайтай газар хямд 400-500 мянгын хооронд 1 болон 2 өрөө тавилгатай байрыг түрээслүүлнэ гэсэн хуурамч зар байршуулж залилсан үйлдлийг тогтоосон.

Дээрх хэргийг 18-20 насны тодорхой эрхэлсэн ажилгүй, эцэг эхийн хараа хяналтаас холуур амьдардаг иргэд үйлдсэн байна. Шалгагдаж буй этгээдүүд бүгдээрээ үнэгүй.мн зарын сайт болон фэйсбүүкийн зарын групп дээр хуурамч байрны зураг тавьдаг. Тэрхүү зургийг харж, зарын дагуу утсаар холбогдсон иргэдэд “яг энэ байр чинь зарагдах гээд байна, түрээслэх гээд байна та яг одоо мөнгөө өгчих, урьдчилгаа төлбөрөө шилжүүлчих”гэдэг. Иргэд хуурамч зурганд итгээд “Энэ гоё байр байна, яг энэ байрыг түрээслэхгүй бол би алдах гээд байна” гэсэн дотоод итгэл үнэмшлээр тухайн мөнгийг шилжүүлж, хохирдог байна. 

1 сэтгэгдэл


comment image

Үнэгүй.мн - 2020-11-03

Үнэгүй. Мн зар гэж нэр онцлон заах хэрэг байсан уу, сэтгүүлч, цагдаа хоёр оо? Томоохон Зарын сайт гэхэд л хангалттай шүү дээ. Наад зарын сайт буруутай юм шиг сонсогдож байна шдээ.

202.55.188.93