ВИЗ ГАРГАЖ ӨГНӨ ХЭМЭЭН ЗАЛИЛАН ХИЙСЭН ЭТГЭЭДҮҮДЭД ЯЛ ОНООЛОО
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 сар өмнө

urug.mn

urug.mn image

“АНУ-д гурван сарын хугацаанд ажиллах виз гаргаж өгнө. Хөдөлмөрийн гэрээтэй, баталгаатай”хэмээн бусдыг залилж байсан хоёр этгээдэд ял оноолоо. Тэд иргэдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, түүгээрээ халхавчлан 283 иргэнээс 191 782 885 төгрөг залилсан байна.

Тэдэнд залилах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралынхаа эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн хэмээн иргэн А, Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.3-3.1 дэх хэсэгт зааснаар А-д долоо, Б-д таван жилийн хорих ял тус тус оногдуулсан байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна