ПОРТУГАЛИЙН ТАМИРЧИН “ДАКАР РАЛЛИ-2020” УРАЛДААНЫ ҮЕЭР ТААЛАЛ ТӨГСЛӨӨ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 1 жил өмнө

urug.mn

urug.mn image

Саудын Арабд энэ сарын 5-нд эхэлсэн авто, мото спортын “Дакар ралли-2020” уралдаан өндөрлөх шатандаа орлоо. Баг тамирчид 12 гараанд нийт 7800 км замыг туулсанаар энэ сарын 17-нд аваргаа тодруулах юм. Гарааны долдугаар шатны 253 дахь км-т Португалын тамирчин Пауло Кончалвес уралдааны замд орон нутгийн цагаар 09:06 цагт унаж осолдсоноор таалал төгслөө. Үхлийн шалтгааныг эмч нар зүрхний шигдээс авсаны дараа ухаан алдсан гэж тогтоожээ. Өдгөө 40 настай Гончалвес зургадугаар гарааны нийт үзүүлэлтээр мотоциклын төрөлд 46 дугаар байрт бичигдэж байсан юм. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн тэмцээнд оролцогчид нэг минут дуугүй зогсож хүндэтгэл үзүүллээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна