С.БОЛД-ЭРДЭНЭ: ХҮН ӨӨРТӨӨ ИТГЭХГҮЙ БОЛ ӨӨР ХЭН Ч ЧАМД ИТГЭХГҮЙ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 4 сар өмнө

urug.mn

Видео ярилцлагыг дээрх бичлэгээс хүлээн авч үзнэ үү

Манай энэ удаагийн "ТЭР"буланд УДЭТ-ын жүжигчин С. Болд-Эрдэнэ оролцлоо.

Театрт 20 жил ажилласан тэрээр, "Аз жаргал гэдэг дуртай мэргэжлээрээ ажиллаж түүнээсээ таашаал авахыг хэлдэг" хэмээн ярьж байсан юм. 

Түүний хувьд гунигтай зүйл тохиолдох мөчид ч тухайн мэдрэмжээ хадгалан, дараа жүжгийн элемент дээрээ ашигладаг гэлээ. Энэ нь түүнийг мэргэжилдээ сэтгэл зүрхээ зориулан ажилладгийг харуулах биз. 

Хүн өөртөө итгэхгүй юм бол өөр хэн ч чамд итгэхгүй. Гэвч өөртөө итгэх байдлыг хоосон бардамнахтай хольж хутгах нь өрөөсгөл. 

Чиний хийж байгааг хэн ч хийж чадна. Чамаас илүү хийх нэгэн нь ч байгаа учраас хүн алхам тутамдаа хичээж амьдрах ёстойг тэрээр онцолж өгүүлэв.

Мөн аливааг шинээр сэтгэж, туршиж байж хөгждөг. Яг үүнтэй адилхан "Альфа пост-драмын театрт тоглох "Фауст" жүжгийг сүүлийн үеийн техник технологийн хөгжилтэй хоршуулан үзэгчдийн хүртээл болгох юм. Энэ нь манай театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй явдал билээ. Фаустын дүрийн талаар жүжигчин С. Болд-Эрдэнэ,"Жүжигчид аливаа дүрийг бүтээхдээ тал нь өөрөө байх шаардлагатай байдаг. Фаустын хувьд аз жаргалаа эрэн хайх цаг хугацааны эргүүлгийг дамжин эд хөрөнгө, эрх мэдэл, дур хүслээс аз жаргалын томьёог хайж буй ээдрээт дүр юм" хэмээн тайлбарлалаа.