СЭРЭМЖЛҮҮЛЭГ: САМАР ТҮҮЖ ЯВСАН ИРГЭН ОСГОЖ НАС БАРЛАА
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 3 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Сэлэнгэ аймагт нэг иргэн самар түүж яваад осгож нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Хэргийг тодруулбал, 11 сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт нэг цогцос олдлоо гэх мэдээллийг нутгийн иргэдээс цагдаагийн байгууллагад ирүүлжээ.Хэргийн газрын үзлэг шалгалтаар Дархан-Уул аймагт оршин суух хаягтай эрэгтэй 55 настай Д.Б нь 11 сарын 4-ний өдөр Хэрхийн  нуруу гэх газарт самар түүж яваад төөрч, осгож нас барсан байна. Амь хохирогч нь Номин гал ХХК-тай гэрээ байгуулж, самар түүж байжээ.

Сэрэмжлүүлэг: Иймд орон нутгийг зорин яваа иргэд та бүхэн өөрийн аюулгүй байдлыг хангаж, бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлтэй зорчих, эрсдэлтэй газраас зорчихгүй байх, байгалийн эрсдэлтэй өдөр гадагш гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Сүүлийн өдрүүдэд орон нутагт төөрч осгож нас барах тохиолдол нэмэгдэж байгааг албанаас мэдээлж байна. Мөн малчин иргэд малдаа яваад төөрч амь насаа алдах нь нэмэгдэж байгааг анхааруулсаар байгаа юм.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна