ГАРЦААР ГАРЧ БАЙСАН 13 НАСТАЙ ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ, АМИНД НЬ ХҮРЛЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 3 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны 07.20 цагийн орчимд 13 настай эмэгтэй хүүхдийг гарцаар гарч байхад нь мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгдлээ.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota Prius маркийн автомашины жолооч Л нь уг ослыг үйлдсэн байна.

Жолооч нар явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөхийг Тээврийн цагдаагийн газраас анхаарууллаа.

Зохицуулдаггүй гарц гэдэг нь гэрлэн дохиогоор зохицуулалт хийдэггүй явган хүний гарцыг хэлэх бөгөөд хуульд жолооч гарц ойртмогц хурдаа сааруулж зам тавьж өгөхөөр заасан байдаг.

4 сэтгэгдэл


comment image

Солонго - 2020-11-10

Ийм төрлийн хэрэг хэрээс хэтэрч байна. Маш тайван улс юм . хууль санаачлагч нар хуулиа өөрчлөөчээ амьд явах баталгаа алга. Хүүхдүүдэд ямар харгис нийгэм бэ. Хүн дайрч алсан бол цаазаар ав жолооч нар ямар ч ялгүй явж байна. Яах ёстой юм бэ гэтэл бодит байдал дээр жолоочийн буруу байхад хууль үйлчилдэггүй. Хэлэх үг олдохгүй байна

66.181.161.116


comment image

Зочиниргэн - 2020-11-10

Замын цагдаа ажлаа сайжруулачээ. Олигтойхон дарга тавиачээ! Болд гуай!

202.126.89.233


comment image

Зочин - 2020-11-10

Бөхбат хурандааг, эсвэл Энхтөрийг тавиачээ. Одооны унтаахайнуд хэрэг алгаа!

202.126.89.233


comment image

зочин - 2020-11-10

...тал дээр мал тууж яваа юм шиг Феррари унасан жолооч нарт ( Приусээ Феррари гэж эндүүрдэг нөхдүүд зөндөө байна ) хатуу арга хэмжээ авч онц байдлын горимд шилжүүлээчээ.

64.119.23.187