ЖДҮ-ЧИН Ж.ЭНХБАЯР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРЛААР ОЧИХ НЬ ЁС ЗҮЙД НИЙЦЭХ ҮҮ?
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 3 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын суудал мөнхийн өрсөлдөөнтэй. Учир нь Монгол улсын төсвийн гол хувийг бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэр  олон төрлийн хангамж, эрх мэдлийн “өндөрлөг”. Одоогийн захирал Х.Бадамсүрэнг шилэн данстай холбоотой асуудлуудаар чөлөөлж, оронд нь Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг, ЖДҮ-чин Ж.Энхбаяр нарыг дараагийн захиралд ярьж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хурлаар ж.Энхбаярын тухай ярьсан хэмээн зарим эх сурвалж мэдээлж байна. Уг нь Ж.Энхбаяр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаад ажлын хэсгийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.Чөлөөлөгдөх хүсэлтийн цаана Эрдэнэт үйлдвэрийн захирлаар очих тохироо явж байна уу хэмээн улс төрийн хүрээнд хардаж байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд ЖДҮ зээл авсан УИХ-ын гишүүд, албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстойг хэлээд УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх олгоогүй. Харин түүн дотроос Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар дэвшээгүй ч нэг нь шадар сайд болж, Ж.Энхбаяр У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр нь ажиллах болсон. Өөрөөр хэлбэл ЖДҮ-чин гэхгүйгээр чирж, хамтран зүтгэж буй намынх нь гол хүмүүсийн нэг Ж.Энхбаяр.

Ерөнхий сайдын шударга ёс хүн бүрд өөр “үйлчлэх нь үү”, улсынхаа саалийн үнээний эзнээр Ж.Энхбаярыг тавих эсэх нь энэ долоо хоногт шийдэгдэх юм. ЖДҮ-чид уг нь ихэнх нь ёс зүйн, улс төрийн, хуулийн хариуцлага тодорхой хэмжээнд хүлээсэн ч энэ тойрогт Ж.Энхбаяр багтсангүй, бүр “томрохоор” яригдаж байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна