М.ЭНХСАЙХАНД ДЭЭД ШҮҮХЭЭС ДӨРВӨН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
УЛС ТӨР 3 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Энхсайханд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан” гэх хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. М.Энхсайханыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон, “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн төрсөн дүү М. Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Тоёота Лексус 570” автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаас илүү үнээр худалдан авч, улсад 130 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Энхсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоожээ. Мөн М.Энхсайханаас 55 сая төгрөгийг гаргуулж, Эрчим хүчний яаманд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх М.Энхсайханыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компаниудад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэргийг төгссөн гэж үзсэн нь үндэслэлгүй, харин дээрх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж дүгнэж, М.Энхсайханд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих болгон өөрчилж, бусад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

5 сэтгэгдэл


comment image

Иргэн - 2020-11-11

Орчин цагийн анхны албан ёсны улс төрийн хоригдол боллоо. Жонхуугийн захиалга юм ш дээ!

66.181.161.26


comment image

Зочин - 2020-11-11

Энэ бол хуучин цагт бол ял биш бараг тэнсэн Одоо үед хамгийн хүнд ял нь.Эрүүгийн хуулийг цагаан захтнууд ингэж л өөрсөндөа тааруулж хөнжил дотроо өөрчилж өнгөлөн далдалсан байгааг олон жишээгээр харлаа...Бас газар нутгаа ҮХНӨ д худалдсанс 6.2 заалт байна.

202.9.46.51


comment image

Зочин - 2020-11-11

Хонгилийн шүүхээр хэмлмэгдлээ дээ

139.5.219.105


comment image

З хЭДИЙ БОЛТОЛочин - 2020-11-14

ЭНЭ ХЭРЭГ Ч ЗАХИАЛАГАТАЙ НЬ ЗАХИАЛАГТАЙ.эНХСАЙХАН ХАА ОЧИЖ УЛСЫН ХӨРӨНГӨНӨӨС АВААГҮЙ Л ДЭЭ. ХЭЛЭХ ИДСЭН УУСНААР НЬ ДУУДАХ ТОЙМТОЙ ЮМ ОЛДОХГҮЙ БОЛОХООР АЛБАН ТУШААЛАА УРВУУЛЖ БУСДАД ДАВУУ ЭРХ ОЛГОЛОО ГЭХ НААЛТ ЗҮҮЖ ШОРОНД ХОРИЛОО ДОО. ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖ БАЙГАА ЭРХЭМД БУСДААС ЯЛГАРАХ ДАВУУ ТАЛ БАЙНА БИЗ ДЭЭ. ТЕНДР АВЧ ХАГАРТЛАА ЦАДНА ,БАЯЖИНА ГЭЖ МӨРӨӨДЖ,ТООЦСОН НӨХӨДИЙН Л ХИЙЖ БАЙГАА ХОРОН САНААНЫ БИЕЛЭЛ БОЛЖЭЭ. ХЭДИЙ БОЛТОЛ АРАЙ СИЙРЭГ УХААНТАЙ ХЭНТЭЙ Ч ЭН ТЭНЦҮҮ ЯРЬЧИХ ХЭЛ УСТАЙ, МЭДЛЭГТЭЙ НЭГНЭЭ, АЖИЛ ХИЙСНИЙХ НЬ ТӨЛӨӨ ХОРЛОХ ЮМ БОЛ?АЛИЙН БОЛГОН ГАНЗГИЙН НАЙМААЧИНЫ СЭТГЭХҮЙТЭЙ, ЭРҮҮГИЙН РЕКЕТЧИН АРГААР УЛСАА УДИРДАХ ВЭ?АЛИЙН БОЛГОН ЦЭРЭГ , ТАНГУУЛААР ИРГЭДЭЭ СҮРДҮҮЛЖ ХООСОН СЭЛЭМ ЭРГҮҮЛЭХ ЮМ БЭ?

139.5.219.252


comment image

ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭТ - 2020-11-14

эНЭ ТӨРИЙН ӨНГӨН ДЭЭР ШИЙТГҮҮЛСЭН УЛС ТӨРЧДӨӨС Ж.ЭРДЭНЭБАТ,М.ЭНХСАЙХАН ХИЛМЭГДЭЧИХ ШИГ БОЛЛОО. 37 ОНЫ ХИЛМЭГДҮҮЛЭЛ ГЭЭД БАЙХ ХЭРЭГГҮЙ БИЗДЭЭ. ЭНЭ ТӨРИЙН ХИЛМЭГДҮҮЛЭЛ ЮУГААРАА ЯЛГААТАЙ ЮМ?

139.5.219.252