Б.ЦОГТГЭРЭЛ: 2021 ОНЫ ТӨСӨВТ ДЭНДҮҮ ҮРЭЛГЭН ХАНДАЖ БАЙНА
urug.mnСэтгүүлч: Б.БОЛОРЧИМЭГ
ЭДИЙН ЗАСАГ 3 долоо хоног өмнө

urug.mn

Монгол улсын 2021 оны төсвийг УИХ өнөөдөр цахимаар хэлэлцэж эцэслэх батлах гэж байна. Өрөг.мн сайтын Өрөг хэлэлцүүлэг “МУ-ын 2021 оны төсвийн төслийн тэвчиж болох зардлууд” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Зочноор:

  1. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
  2. Эдийн засагч Ч.Отгочулуу
  3. Иргэн Б.Цогтгэрэл
  4. Сангийн яам, эрх барьж байгаа намын гишүүдээс урьсан боловч ирсэнгүй.

Иргэн Б.Цогтгэрэл:

“2021 оны төсөвт дэндүү үрэлгэн хандаж байна”

  • Энэ миний оролцож байгаа найм дахь төсөв. Би өмнө нь УИХ-ын бүлэгт болон Засгийн газар дээр  төсөв “боолцож” явсан. Одоо гаднаас нь иргэний хяналт тавиад явж байна. Шинэ үндсэн хуулиар төсөвт өртгийг нэмэгдүүлж болохгүй гэсэн болохоос биш хасч болохгүй гээгүй. Хасах үйлдэл нь нээлттэй, нэмэх үйлдэл нь хаалттай. Хооронд нь гүйлгэж болно. Хэрэггүй зардлыг хэрэгтэй төсөл рүү шилжүүлэх байдлаар. Үүн дээр УИХ гишүүд, сөрөг хүчин сайн ажиллах ёстой.
  • Төсөв хэлэлцэнэ, төсөв батална гэдэг өөрөө шинжлэх ухаан. Зарим орны парламент дээр урлаг соёлын хэмжээнд хүрчихсэн. Жишээ нь Английн парламент дээр төсөв хэлэлцэхдээ нэг гишүүнээ барьцаанд үлдээж байгаад баталдаг байх жишээний. Миний харж байгаагаар 2021 оны төсөв байнд ч үгүй, банзанд ч үгүй, балай төсөв болсон гэдгийг дахин дахин хэлмээр байна.
  • Төсвийн гадуур, төрийн өмчит компанийн мөнгө гэж ахиад нэг “хулгай” байгаа. Энэ бол төсөв дээр яригддаггүй мөнгө. Төсөв батлах тогтоолдоо Төрийн өмчит компаниудын зардлыг оруулж өгөх хэрэгтэй байна. Хяналт сул байдгаас хулгай гарч байгаа гэсэн үг. Жишээ нь Эрдэнэт үйлдврийн жишээнээс харсан байх.
  • Би МАН-ын гишүүн гэлтгүй 2021 оны төсвөөс юу юуг танах шаардлагатай вэ гэдгийг би маш сайн хэлж байгаа. Жишээ нь

2021 онд шинээр барьж байгаа спорт заалнуудын 5.3 тэрбумын төсвийг энэ жил бүр хасах хэрэгтэй. Ковидын үед нэн шаардлагатай биш.

  • Хуульзүйн яамны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэхэд ашиглах цахилгаан гавны 6.5 тэрбум төгрөгийн төсвийг хас
  • Хөшөөтийн хувийн уурхайд шахмал түлшний төсөл хэрэгжүүлэх 2 тэрбум төгрөгөө хас.
  • Орхон аймгийн 10 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 2021 онд 2 тэрбумаар санхүүжүүлэх Дижитал Эрдэнэт төслийн төсвийг хас зэрэг маш олон нэн шаардлагатай бус төсвүүдээ хасч эмнэлэг, яаралтай түргэн тусламжийн салбартаа хөрөнгө оруулаач ээ гэж хэлмээр байна.
  • Ковидоос болж хэцүү нөхцөл байдалд байгаа бизнесүүд яаж дэмжихээ төсөвтөө оруул
  • МУ 2021 онд224 тэрбум төгрөгийн концесийн төлбөр хувийн компаниудад төлнө. Бүх гэрээ нь БАРИХ-ШИЛЖҮҮЛЭХнөхцөлтэй гэрээ. Энэ нөхцлийг БАРИХ- АШИГЛАХ- ШИЛЖҮҮЛЭХнөхцөлтэй гэрээ болгох шаардлагатай. Тэгвэл улсын төсвөөс  224 тэрбум төгрөгийг “бул хар чулуу” алга болно.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна