Р.СЛАВА: ӨВЧТӨНҮҮДЭЭСЭЭ “БАЯРЛАЛАА” ГЭХ ҮГИЙГ СОНСООД Л УРАМ ОРЧИХДОГ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 3 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

Дэлгэрэнгүйг видео ярилцлагаас үзнэ үү.

Манай энэ удаагийн "ТЭР" дугаарт ОХУ-ын иргэн, чих хамар хоолойн эмч Р. Слава оролцлоо.

2006 онд Улаанбаатарт ирсэн даруйдаа АШУҮИС-д элссэн тэрээр Монгол найзуудынхаа элгэмсүү тусч зангийн ачаар хичээлээ ойлгож амжилттай суралцсан хэмээн хуучилж байлаа.

Тэрээр, "Эхний хоёр гурван сар хичээлээ огт ойлгодоггүй байсан. Гэвч хичээж чадвал бүтэхгүй зүйл гэж үгүй. Миний хувьд ангийн найзуудынхаа дэвтрийг гуйж авч яваад тухайн өдрийн хичээлийн тэмдэглэлийг нь шөнөжин сууж Орос хэл рүү хөрвүүлдэг байсан. Ингэж л хичээлээ ойлгож хэлээ сайжруулж байсан. Аливаа зүйлийг хийхдээ сэтгэл гаргаж, биеэ дайчлахгүй л бол сурч боловсрох боломжгүй гэж боддог"хэмээн ярьсан юм.

Дассан газрын даавуу зөөлөн гэдэгчлэн эмч Р. Слава Монголоос өөр газар амьдарч чадахгүй гэж байлаа. 14 жилийн турш Монголд амьдарсан тэр өөрийн төрсөн нутаг болох Улаан-Үүдэд очиход хүний нутаг шиг хөндий санагддаг. Харин Монгол нутагт ээнэгшин дассан болоод ч тэр үү амар амгаланг эндээс олдог. Гэвч гадаадын харьяат иргэн Монголд ажиллаж амьдрахад олон газраас зөвшөөрөл аван өндөр татвар төлдөг. Энэ нь надад их хүндрэлтэй байдаг.  Уг нь Буриад болон Монголчуудыг би элэг нэгтэй ахан дүүс шиг л боддог юм хэмээн дурсаж суулаа.

Цагийн юм цагтаа байх ёстой гэх зарчмыг баримталдаг тэр монголчуудын цаг барьдаггүй хариуцлагагүй байдалд ундуйцаж явдаг талаараа өгүүлсэн юм. Түүний хувьд өглөө хамгийн эрт ажилдаа ирж, орой хамгийн сүүлд гэртээ харьдаг. Гэр бүлийнхнээсээ хол олон жил бие даан ганцаар амьдрахдаа хааяа учиргүй их ганцаардаж хоосон мэдрэмж төрж л байдаг. Ялангуяа баяр ёслолын үеэр. Гэвч сонгосон зам хүлээсэн үүргээ бодоод тэр бүр сэтгэлээ ил гаргадаггүй.

Ийм үедээ өвчтөнүүдээсээ “баярлалаа” гэдэг үгийг сонсчихоор урам орчихдог. Миний амьдралын сонголтын үнэ цэнийг мэдрүүлдэг үг.  Таван жилийн дотор би 1500 гаруй хагалгаа хийжээ. Зарим аймаг сумдаас зөвхөн надад үзүүлнэ гэх өвчтөнүүд ирдэг. Энэ бүхэн надад туйлын сайхан мэдрэмж төрүүлдэг. Миний хувьд цаашдаа ч Монголд амьдарсаар байх болно” хэмээн ярьлаа.

 

9 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-11-17

Сайн эмч баярлалаа эмчээ

122.201.24.133


comment image

Зочин - 2020-11-17

Мундаг эмчдээ баяр хүргэё би танай эмгэнэлгийн 2 ч эмчид үзүүлсэн 2 уулаа хагалгаанд орох шаардлагатай гэсэн боловч 2 эмчийн зураг бичлэг үзээд тайлбарласан эмчийн хагалгааны зөвлөгөө 2 уулаа зөрсөн бдаг уг нь энэ сарын 20 нд хагалгаанд орно гээд очёр бичүүлсэн бгаа сэтгэлд нэг л сэвтэй бг яах вэ эмчээ таньд үзүүлж болдог болов уу утсаа өгөөч

202.9.46.144


comment image

Зочин - 2020-11-17

Ёстой мундаг эмч шүү

103.140.10.232


comment image

Зочин - 2020-11-17

Huurhun yumaa

66.181.179.156


comment image

Зочин - 2020-11-17

Сайхан сэтгэлтэй мундаг залуу юм аа. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

202.9.46.53


comment image

Зочин - 2020-11-17

Сайхан сэтгэлтэй мундаг залуу юм аа. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

202.9.46.53


comment image

Зочин - 2020-11-18

Mundag mash sn emch shuu bayrlalaa

103.229.120.174


comment image

Одонтуяа - 2020-12-04

Сайн байна уу эмчээ таньд энэ өдрийн мэнд хүргье..миний толгой эргэж дотор муухайрах даралт тогтворгүй байна..онош ер тогтоогдоогүй удаж байна..тэнцвэрийн шинжилгээ өгч үздиймуу гэж бодсон..Энэ өвчин 4 жил болж байгаа ч яг жил тойроод өдиид их зовиурлаад бна.та надад зөвөлгөө өгөөч

66.181.187.84


comment image

Зочинэ - 2020-12-08

Сайн бна уу,нас 50 хүрсэн гд хагалгаа хийхгүй гэр юм,хоолойны ангина маань хүндрээд өвдөг,бөөр,зүрх маань өвдөөд хүндхэн бна,эмч таньд яаж үзүүлэх вэ,ЭМЖ дээр очвол эмч та байх уу.

202.21.107.80