КОРОНАВИРУСИЙН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨГ БУУРУУЛАХААР ТҮР ХОРОО ХУРАЛДАНА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 2 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар бүр нээлттэй хэлэлцэх УИХ-ын Түр хороо өнөөдөр Төрийн ордонд 12.00 цагт хуралдана.

Түр хороо нь хуулийн хэрэгжилтийг хянан хэлэлцэх, шаардлагатай бол хэрэгжилтийн талаар УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлэх, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй юм. Түр хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн хэрэгжилтийн явц болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.

Ташрамд дурдахад, УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр буюу энэ сарын 17-нд Монголбанкны удирдлагуудтай цахимаар хуралдсан. Энэ үеэр тэрбээр, дотоодод коронавируснийнхалдвар тархсантай холбогдуулан зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар шуурхай арга хэмжээ авах хугацаатай үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгсөн юм.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна