Ахмад настнуудаа анхааръя
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 жил, 2 сар өмнө

urug.mn

Таны үр хүүхдийг өсгөж буй аав, ээждээ хэзээ анхаарал хандуулсан бэ?

 Монгол улсад тэтгэврийн насны 300 гаруй мянган хүн бий. Эдгээрийн дийлэнх нь тэтгэвэрт гарсаныхаа дараа ач, зээгээ харж амьдардаг. Орчин цагт Монгол ахмадуудын амьдралын энэ хэмнэл буруу гэх шүүмж бий. Нөгөөтэйгүүр үндэсний уламжлал, хамтач, нэгэндээ тусалдаг соёл хэмээн сэтгэл засалч тайлбарлаж байна. Энэ нь мэдээж айл гэр бүлийн асуудал.

Харин бид ахмадуудтай уулзаж, тэднийг юу хийдэг, юу хиймээр байгааг асуухад “аялмаар, сайхан зүйлс үзмээр, бүр нэг чөлөөтэй хамаагүй явмаар санагддаг” гэх мэтээр бодлоо хуваалцав. Тэтгэврийн мөнгө нь хүсэл мөрөөдөлд нь хүрэлцээ муу, төрийн зүгээс өдөр өнжүүлэх гэх мэт үйлчилгээ хүртээмжгүй нь үнэн.

Гэхдээ танд тусалж, таны үр хүүхдийг өсгөлцөж буй ээж, аавдаа та хамгийн сүүлд хэзээ анхаарал хандуулсан бэ? Хэзээ зүгээр л ярилцаж суусан бэ? Тэд тэтгэвэрт гарсаны дараа сэтгэл зүйн хувьд ганцаардах, гутрах гэх мэт асуудалд орох өндөр магадлалтайг сэтгэл зүйч сануулж байна.

Тэдний нас дээр гарсан ч хүн шүү дээ... 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна