У.ХҮРЭЛСҮХ: 7 САРЫН 1 ХҮРТЭЛ БҮХ ТӨРЛИЙН ЗЭЭЛИЙГ НЭМЭГДЭЛГҮЙГЭЭР ХОЙШЛУУЛНА
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
УЛС ТӨР 2 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг Ерөнхий сайд танилцууллаа.

Тэрээр хэлэхдээ:"Өнөөдрийн байдлаар нийт 29 хүн цар тахлын халдвар авсан нь батлагдлаа. Сэлэнгэ аймагт болон Дархан-Уул аймагт цаг тахал тарсан нь тогтоогдлоо. Мөн дахин шинээр Говь-Сүмбэр аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн.

Сэлэнгэ аймгаас ирсэн 74 настай иргэний биеийн байдал сайжирч байна. Улсын хэмжээнд цар тахлын эрсдэлтэй үед 12  мянган алба хаагч ажиллаж байна. Төмөр замын дагуу аймгуудад өртөөнд шинжилгээ хийж, төмөр замын ажилчдыг бүрэн шинжилгээнд хамруулж байна.

Энэ өдрүүдэд ард иргэдийн хамгийн их санаа зовж байгаа асуудал бол хүнс, эмийн хангамжийн асуудлууд юм. Гэхдээ ард иргэдэд хандаж хэлэхэд нөөц хангалтай байгаа гэдгийг хэлмээр байна. Иймээс та бүхэн хүнсээ ихээр нөөцөлж зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг хүсэж байна.

Вакцин манай улсад орж иртэл удна. Бидэнд ганцхан вакцин байна. Энэ нь сахилга хариуцлагын вакцин юм. Улсын эдийн засаг хүнд байгааг хүн бүр мэдэж байгаа. Монгол Улс бүх нөөцөө шавхаж байна".

Өнөөдөр Засгийн газар хуралдаж дараах 23 шийдвэрийг гаргалаа. Үүнд:

-Хүүхдийн 100 мянган төгрөг болон нийгмийн халамжийг бөөгнөрөл үүсгэхгүй олгоно.

-2021 оны 7 сарын 1-ний хугацаанд төрийн болон хувийн аж ахуй нэгж байгууллагуудыг татвараас чөлөөлнө.

-Албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү, алданги, торгуулийг ноогдуулахгүй.

-Хүүхэд харах үйлчилгээний болон сургалтын журмаар түрээсийн төлбөрийн өртэй бол төлөх чадварт тааруулан авна.

-Импортоор орж ирэх будаа, ургамал тос, өвс, мал амьтны тэжээл, тэжээлийн өр, дотооддоо  боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлнө.

-Хүнсний салбар тул ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын хүнс үйлдвэрлэх, худалдах, тараах зэрэг ажлуудыг хэвийн явуулна.

-Ипотекийн зээлийн үндсэн болон зээлийн хүүг нэмэгдүүлэхгүй хойшлуулна. Энэ асуудал 11 сарын 1-нээс 2021 оны 7 сарын 1-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

-Банкны хүү болон зээлийн төлбөрийг төлбөрийн чадварт тохируулан зээлдэгчдэд дарамтад оруулахгүй хойшлуулна. Төлбөрийн чадваргүй бол хүсэлтээ гаргаад зээлээ хойшлуулж болно.

-Газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлнэ.

-Монгол Улсад ирж буй бүх шуудан илгээмжийг халдваргүйжүүлэн хүлээн авна.

-Импортоор орж ирж байгаа эмийн хэрэгслийг татвараас чөлөөлнө.

-Татвар, Гаалийн байгууллагын татвар төлөх болон бусад үйл ажиллагааг цахимжуулах хэрэгтэй байна.

-Татварын өртэй татвар төлөгч тухай бүр суутгаж тооцно.

-Төсвийн байгууллага болон хувийн байгууллагын төрөөс авах төлбөр тооцоог яаралтай барагдуулах.

-Эдийн засгийн эргэлтийг сайжруулах чиглэлээр дотоодын барааг худалдан авахыг төсвийн захирагч нар үүрэг өглөө.

-Илүү зардал гаргахыг таслан зогсоох үүрэг өглөө.

-Хүн хооронд 2 м зай барих, халуун байнга үзүүлэх зэрэг халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр боломжоор хангах зэрэг голлох шийдвэрүүдийг гаргалаа.