Ч.ХҮРЭЛБААТАР: ЗГ-ИЙН АВЧ БАЙГАА АРГА ХЭМЖЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛААС ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 2 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

Засгийн газраас гаргасан НИЙТ 23 шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан билээ. Үүний дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эдийн засгийг дэмжих шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр сэтгүүлч нарын асуултад тэрээр хариулт өгсөн юм.

Ч.Хүрэлбаатар:"Нийгэмд хүрч болох ямар арга хэмжээ байна үргэлжлүүлээд аваад явч байна. Энэ бол олон улсын туршлагыг судалж байгаад хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд юм.

Тухайлбал, Нийгмийн халамжаас сангаас олгодог 100 мянган төгрөгийг нэмэгдүүлэх, хүүхдийг мөнгийг нэмж олгох ажлыг хэрэгжүүлээд явж байна. Үүнийг ирэх жил мөн үргэлжлүүлэхээр төсөвтөө суулгаж батлуулсан. Монгол Улсын 2020 оны төсөв коронад зориулагдсан гэдэг утгаар батлагдсан.

Нийгмийн даатгалын шимтгэлийг анх бүгдэд нь тэглэсэн бол одоо зөвхөн тэтгэврийн сан дээр тавигдах 10%-аар явна. Ирэх оноос 17%-аар явна. Төлж чадахгүй байгаа зүйлүүдээр нь ард түмнээс торгууль авахгүй. Энэ цар тахлаас гарсан алдагдлыг ирэх дөрвөн жил олгох мөнгөнөөс хасаж өгнө" гэлээ.

Цааш үргэлжлүүлэн холбогдох асуултуудад сайд нар хариулт өгч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дээх шууд дамжуулалтаас үзээрэй.