О.АМАРТҮВШИН: БИЗНЕСҮҮДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРВЭЛ ЭДИЙН ЗАСАГ ДАМПУУРНА
urug.mnСэтгүүлч:
ЭДИЙН ЗАСАГ 2 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

Манай улс дотооддоо ковид-19 тахлын халдвар алдсантай холбоотойгоор 11.12-ноос эхлэн хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн. Хатуу хөл хорионы дэглэмийн үед эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн байгууллага, хүнсний дэлгүүр зэрэг найман төрлийн байгууллагуудаас бусад аж ахуй нэгж, бизнесийн байгууллагуудыг ажиллахыг хориглосон.

Тэгвэл энэ хатуу хөл хорионы үед бизнесийн байгууллагууд ямар нөхцөл байдалтай байгаа талаар бид  МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшингээс тодруулга авлаа.

 Тулгарч буй энэхүү асуудлын талаар МҮХАҮТ-ээс Засгийн Газарт:

  • Хүнс болон эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг зөв зохион байгуулалттайгаар шийдвэрлэх
  • Иргэдийг орлогыг хамгаалахтай холбоотой шийдвэр гаргах
  • Хатуу хорионы үр дүнд гарч буй сөрөг нөлөөллийг саармагжуулах
  • Бизнесийн үйл ажиллагааг сэргээх, дэмжлэг үзүүлэх саналыг тус тус хүргүүлж байгаа юм.

Тэрээр, “Хөл хорионы дэглэмд шилжсэнээс хойш бизнес эрхлэгчид хүндрэлтэй байдалд орсон. Мэдээж цар тахлын үед төр засгаас гаргасан шийдвэрүүдийг дагаж ажиллах ёстой. Гэвч төр засгийн гаргасан шийдвэрүүд уялдаа холбоогүй, тодорхойгүй байгаагаас үүдэн компаниуд маш хүнд байдалд орж байна. Тухайлбал:

  • Хүнсний компаниуд  болон эрүүл мэндийн салбарыг ажиллуулж байгаа боловч тэдэнд бүтээгдэхүүн, түүхий эд, бараа материал нийлүүлдэг ханган нийлүүлэгчдийг ажиллуулахгүй байна. Гадны орнуудад ийм нөхцөлд кластерын уялдаа холбоо, нэмүү өртгийн сүлжээгээр нь энэ асуудлыг шийдэж байгаа бол манай улсад тодорхойгүй байна.
  • Иргэдийн наад захын аюулгүй амьдрах суурь нөхцөлийг зэрэг хангах хэрэгтэй.Бидний хийсэн судалгаанд10 мянга гаруйхүн оролцсон. Тэдний72 хувь ньямар нэг хадгаламжгүй, бэлэн мөнгө байхгүй,14 хувь нь 30 хоногийн хэрэглээгээ хангах мөнгөтэй байсан. Үүнээс цаашид санхүүгийн хүндрэл үүсэх нь тодорхой байна.
  • Манай улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудын ихэнх нь жижиг дунд бизнесүүд байдаг. Эдгээр байгууллагууд нь тухайн өдрийнхөө орлогоор л зардлаа нөхөж авдаг. Ийм нөхцөл байдалтай үйл ажиллагаа явуулж буй компаниуд ихэнх нь банкны зээлтэй, сул зогсолтын мөнгөө өгч чадахгүй нөхцөлд байгаа. Үүний цаана хувийн хэвшилд ажиллажбуйнэг сая гаруй ажилчдын цалин хөлсгэдэг зүйл маань байхгүй болчихно гэсэн үг. Тэгэхээр орлогогүй иргэдээ төр яаж анхаарахаа тодорхой болгох хэрэгтэй.
  • Бизнесүүдийн онцлогийг ойлгож шийдвэр гаргах нь чухал байна:

Жишээ нь улирлын энэ зааг үед барилгын суурь тавих, дээврийн хучилт хийдэг. Хөл хорионоос үүдэн зогсонги байдалд орж, улмаар технологийн хувьд алдаа гарна гэсэн үг.

  • Мөн энэ жилийн хувьд ноолуурын экспортын асуудал хүнд байдалд байсан. Харин 7, 8 дугаар саруудад эдгээр байгууллагын үйл ажиллагаа сэргэж 20-иод үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ экспортод гаргах тухай гадны компаниудтай гэрээ байгуулсан. Гэвч энэ гэнэтийн шийдвэрийн дагуу үйл ажиллагаа нь зогсчхож байгаа юм. Хэрвээ гэрээ цуцлагдвал маш их алданги хүлээхийн хажуугаар ахин бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжгүй болох эрсдэлтэй.
  • Нийтийн үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээний байгууллагыг хөл хорионд оруулж болох ч зайлшгүй шаардлагатай цөөн хүн ажиллах боломжтой хувийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох нь эргээд төр засагт эдийн засгийн хохирол  учруулна. Иймд эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг чөлөөлж өгөх нь зүйн асуудал.

Бид өчигдөр  УОК-ын шуурхай штабынхантай хуралдсан. Хурлын үеэр хувийн хэвшлийн байгууллагуудыг бүрэн орхигдуулж байгаа талаар хэлэлцлээ.

Иймд ЗГУОК-ыг шийдвэр гаргахдаа салбар салбарын байгууллагуудын эрх ашгийг харгалзан ул суурьтай хандах нэн чухал болоод байна. Энэ талаар бид Засгийн газарт дөрвөн багц, 40 гаруй саналыг хүргүүлж байгаа” гэлээ.

Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын хажуугаар эдийн засгийн эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй.

 

МҮХАҮТ-аас боловсруулж Засгийн газарт хүргүүлж байгаа зөвлөмж

/бүрэн эхээрээ/

Бүх нийтийн бэлэн байдлын үед

эдийн засаг, бизнест учирч буй эрсдэлийг удирдах санал

 

 

I. Хүнсний салбар болон хүнсний салбарыг дэмжин үйл ажиллагаа явуулдаг салбарын үйл ажиллагааг хэвийн ажиллуулах:

  1. Хүнснийсалбарын нийлүүлэлтийн сүлжээний бүх оролцогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах.Хүнсний нийлүүлэлтийн сүлжээнд хамаарахболовсруулалт, үйлдвэрлэл, савбаглаа боодол, нийлүүлэлт, хүргэлт, тараалт, борлуулалт, үйлчилгээтэйхолбогдох бүх аж ахуйн нэгжүүдүүнд хамаарна.
  2. Хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлт,тээвэр ба хүргэлтийнүйлчилгээтэй холбоотой төрийн ба бизнесийн байгууллагуудын салбарчилсан шуурхай ажлын хэсгүүдийг байгуулах, уг ажлын хэсгүүд ньтухайн салбартай холбогдох бараа, бүтээгдэхүүнийүйлдвэрлэл, боловсруулалт, худалдаа, экспорт, хүргэлт зэрэг бүхүйл ажиллагааг хариуцан ажиллах
  3. Засгийн газраас хүнснийүйлдвэрлэл явуулахад шаардагдах түүхий эдийн импортын татварыг хөнгөлөх, түүхий эдийн бүтээгдэхүүнийг гаалиар нэвтрүүлэхдээ хөнгөлөлттэй нөхцлөөр нэвтрүүлэх

 

II. Иргэдийг орлоготой байлгах:

 

  1. Иргэдийн орон сууцны ипотекийн ба хэрэглээний зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийг хорио цээрийн хугацаанд хойшлуулах, зээлийн хүүг хөнгөлөх чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  2. Ажиллагсдын болон хувиараа НДШ төлөгч иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг тэглэж байсныг он дуустал үргэлжлүүлэх, цаашид хувиараа НДШ төлөгч иргэдийн нийгмийн даатгал төлөх хугацааг 6 сараар хойшлуулах
  3. Хувийн хэвшилд ажиллагсдын ажлын цаг, цалингийн хэмжээ нэг сараас дээш хугацаанд буурахад хүрвэл алдагдсан цалин хөлсийг засгийн газраас бүхэлд нь эсвэл хэсэгчлэн олгох
  4. Цар тахлаас сэргийлэх зорилгоор тогтоосон хязгаарлалт, хатуу хөл хорионы улмаас ноцтой хохирол амссан жижиг бизнес эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүх төрлийн татвар ба татварын өр төлөх хугацааг хойшлуулах

 

III.    Хатуу хөл хорионы бизнест үзүүлж буй нөлөөллийг саармагжуулах:

 

  1. Яаралтай тусламжийн зээлийн сангбайгуулж, сангийн эх үүсвэрийг төрөөс шийдвэрлэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, 10 хүрэхгүй ажилтантай жижиг бизнес эрхлэгчдэд олгох(зээлийн нөхцөл нь барьцаагүй, хүүгүй байх)
  2. Үйл ажиллагааг зогсоосон буюу хязгаарласнаас болж хүнд байдалд орсон ААН-үүдийн ажлын байрыг хадгалахад дэмжлэг үзүүлэх зорилготой(ээлжийн амралтын тэтгэмж олгох, хэсэгчлэн цалинтай чөлөөолгох)Хөдөлмөр эрхлэлтийг зохицуулахад мөнгөн тусламж олгох хөтөлбөрийггаргаж хэрэгжүүлэх
  1. Бизнесийн зээлийнүндсэн ба хүүгийн төлбөрийг хойшлуулах, зээлийн хүүг бууруулах, тодорхой хугацаанд тэглэх, зээлийн хүүгийн төлбөрөөс хөнгөлөх чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  2. ААН-ийн ажиллагсдын тооноос хамааруулан өмнөх жил төлсөн ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн 50-70 хувийг буцааж олгох
  3. Томоохон түрээслүүлэгч аж ахуйн нэгжүүдтүрээсийн төлбөртөө тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхийг бодлогоор дэмжих. Үүнд:Төрийнөмчит байгууламжийг түрээсэлдэг аж ахуйн нэгжийн түрээсийг бууруулах, чөлөөлөх, бусад ААН-ийн түрээсийн төлбөрийг бууруулахад төрөөс тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх г.м
  4. Бизнес эрхлэхэд шаардагдах цахилгаан, дулаан, усыг тасралтгүйгээрөр төлбөрүл харгалзан хангах, үйл ажиллагаа нь зогссон, хязгаарлагдсан ААН-үүдийг цахилгаан дулааны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх
  5. Үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын хураамж зэрэгтөрийн байгууллагуудад төлөх төлбөр, шимтгэл, хураамжуудыгтүр хугацаагаар хөнгөлөх, чөлөөлөх, хойшлуулах
  6. Цар тахлын нөлөөгөөр төрийнөмчит ААН-үүдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэнүүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон бизнес эрхлэгчдийн гэрээний биелэлтийн хугацааг сунгах
  7. Үйл ажиллагааг нь зогсоосон, эсвэл хязгаарласан аж ахуйн нэгжүүдийнНӨАТ, орлогын албан татвар, гаалийн татварынтөлөх хугацааг 3 сараас доошгүй хугацаагаар хойшлуулах,алданги, торгууль ногдуулахгүй байх
  8. ААН-ээс төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх хугацааг 3 сараас дээш хугацаагаар хойшлуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн үүсэн байгаа өр төлбөрийг цар тахлын хугацаанд хойшлуулах
  9. Татварын орлого бүрдүүлэхтэй холбоотой татварын байгуулагаас авч хэрэгжүүлж буй  ААН-үүдийн данс хаах, орлогоос шууд авах арга хэмжээнүүдийг зогсоох

 

IV. Бизнесийн үйл ажиллагааг сэргээх чиглэлэээр

 

  1. Экспортын чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг ойрын үед хэвийн явуулах яаралтай арга хэмжээг авах
  2. Улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг барилга замын салбарын ААН-үүдэд хүйтний улирлаас өмнө дуусгах ажлыг гүйцэтгүүлэх боломж олгох зайлшгүй шаардлага байгаа тул тэдгээрийн үйл ажиллагааг хэвийн явуулах шийдвэрийг яаралтай гаргах
  3. Төсвийн болон төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад ажил үйлчилгээ үзүүлсэн, бараа нийлүүлсэн аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг шуурхай шийдэж барагдуулах
  4. Төрөөс ажилгүйцэтгэгчААН-үүдээсбарьцаанд авсан гүйцэтгэлийн болон баталгаат хугацааны баталгаанытодорхойхувийг цуцлах гүйцэтгэгч нарт олгохзамаар дэмжих
  5. Үйл ажиллагааг зогсоосон, хязгаарласан салбарын үйл ажиллагааг сэргээх үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлэх, тухайлбал ажиллагсдын 50 хүртэл хувийг ажиллуулах, ээлжээр ажиллуулах г.м
  6. Улсын төсвийн орлого бүрдүүлэлтэнд томоохон хувь нэмэр оруулдаг уул уурхай болон дэд бүтцийн томоохон төслүүдийн үйл ажиллагааг зогсоохгүй байх
  7. ААН-үүдийн нэн шаардлагатай нарийн мэргэшлийн гадны мэргэжилтнүүдийг хөл хорионы өнөөгийн хэрэгжиж буй дэглэмийн дагуу улсын хилээр нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэх
  8. 2021 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэн хөрөнгө оруулалтын чухал бус зардлуудын зориулалтыг өөрчилж, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд ашиглах
  9. ЖДҮ-ийн хөгжлийн сангаас олгох зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх,Засгийн газрын сангуудын хөнгөлөлтэй эх үүсвэрийг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хуучин ажлын байруудыг хадгалах, үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжихэд чиглүүлэх
  10. Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг эдийн засаг, бизнесийг сэргээхэд чиглүүлэх

 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим