"PFIZER" КОМПАНИЙ ВАКЦИН ВИРУСЭЭС 94% ХАМГААЛНА ГЭДГИЙГ АЛБАН ЁСООР МЭДЭГДЛЭЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 2 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Дэлхийн томоохон улс орнууд коронавирусийн эсрэг вакцин өрсөлдөн үйлдвэрлэсээр байна.  АНУ, Герман, ОХУ өөрийн үйлдвэрлэсэн вакцинаа 90%-аас дээш хамгаалах чадвартай гэж мэдэгдээд байгаа юм. АНУ-ын "Moderna" компанийн үйлдвэрлэсэн вакцин вирусээс 94,5% хамгаалах чадвартай байна.

Харин "Pfizer" компани гаргасан вакцинаа 90% хамгаалах чадвартай гэж мэдэгдсэн бол энэ долоо хоногт 65-аас дээш насныхан буюу ахмад настай хүмүүсийг 94% хамгаалах чадвартай гэсэн албан ёсны мэдээлэл өгсөн. ОХУ "Спутник" коронавирусийн вакциныг 92% хамгаалах чадвартай гэж танилцууллаа.

Судлаачдын тайлбарлаж байгаагаар "Вакцин цар тахлыг бүрэн устгахгүй гэхдээ түүнээс хамгийн сайн сэргийлэх, аажмаар хэвийн амьдралдаа орох боломж бий болгоно. Эдгээр вакцины алийг нь дэлхий дахинд өргөн хэрэглээнд гаргахыг хараахан шийдээгүй байгаа учраас олон тоогоор үйлдвэрлэх нь эрсдэл ихтэй. Вакцины үр дүнд харахын тулд удаан хугацаанд хэрхэн үйлчилж байгааг ажиглах шаардлагатай" гэж тайлбарлалаа.

1 сэтгэгдэл


comment image

Зочинhjkj - 2020-11-19

ghjg

203.23.199.205