БНХАУ КОРОНАВИРУСЫН ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ВАКЦИНАА ГАРГАЛАА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 2 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Дэлхийн бусад орнуудын адил БНХАУ ч мөн коронавирусийн найдвартай вакцин түрүүлж үйлдвэрлэхийг хичээж байгаа. Хятад улс коронавирусийн хэд хэдэн вакцин үйлдвэрлэсэн. Үүнээс "Sinovac Biotech" гэх вакцин хамгийн хурдан хугацаанд дархлаа тогтоох чадвартай нь тогтоогдож 2-р шатны шалгаруулалтад тэнцлээ.

Энэхүү вакцин нь уламжлалт аргаар боловсруулснаараа бусад вакцинаас ялгаатай. Коронавирусээс 90 ба түүнээс дээш хувь хамгаалах чадвартай гэж үзэж байгаа юм. Одоогийн байдлаар БНХАУ-ын үйлдвэрлэсэн энэхүү вакциныг Бразил, Пакистан, Саудын араб, ОХУ, Индонез зэрэг улсууд туршиж байгаа.

Бразил улсад сайн дураар вакцинд хамрагдсан нэг хүн өнгөрсний улмаас вакцины туршилтыг зогсоогоод байсан хэдий ч энэ явдал нь вакцинтай ямар ч хамааралгүй гэсэн албан ёсны мэдэгдэл гарснаар вакцины туршилтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм. 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна