САНСРЫН ХОГ ХАЯГДЛЫГ УСТГАХ ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ ТОЙРОГ ЗАМД ИЛГЭЭНЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 2 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Японы “Astroscale Holdings” компани сансрын хог хаягдлыг цэвэрлэх тусгай хиймэл дагуулыг ирэх оны гуравдугаар сард тойрог замд илгээнэ.

Хиймэл дагуулыг Байконур сансрын буудлаас хөөрөх Оросын “Союз” хөлөг тойрог замд оруулах юм. Хиймэл дагуул нь хэмжээний хувьд 6 метр урт, 11 метр өргөн, 175 кг жинтэй. Анхны туршилтын үеэр энэхүү хиймэл дагуул нь тусгай соронзон хавтангуудын тусламжтай сансрын хог хаягдлыг өөртөө татсаныхаа дараа агаар мандалд шатаах юм.

Тодруулбал дэлхий орчмын тойрог замд эргэлдэж буй пуужингийн угсрааны хэлтэрхий зэрэг хог хаягдлыг лазерын тусламжтайгаар устгадаг хиймэл дагуул бүтээхээр төлөвлөж буйгаа Японы сансар судлалын агентлаг мэдээллээ.

Уг хиймэл дагуулыг Японы сансар судлалын JAXA агентлаг “SKY Perfect JSAT” хиймэл дагуулын харилцаа холбооны оператор болон Байгалийн шинжлэх ухааны "Рикэн" хүрээлэнтэй хамтран бүтээх юм.

Хиймэл дагуулыг гурван жилийн дараа тойрог замд оруулахаар төлөвлөжээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна