АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ХАМГИЙН ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ СОНГУУЛЬ БОЛЛОО
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан өртөг нийтдээ 14 тэрбум доллар болжээ. Энэ нь 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өртөгтэй харьцуулахад хоёр дахин их юм.

Энэ жилийн сонгууль цар тахлын улмаас уламжлалт сонгуулийн сурталчилгаа арай өөр арга барилаар явагдсан. Өмнөх жилүүдийн сонгуультай харьцуулахад энэ жилийн сонгуулийн сурталчилгаанд урьд өмнө байгаагүй их мөнгөний хандив цугларчээ. Энэ жилийн сонгуулийн онцлог нь сонгуулийн сурталчилгааг цахим хэлбэрээр хийсэн явдал юм. Доналд Трамп, Жо Байден нар сонгогчдоо татахын тулд телевиз, зар сурталчилгаа сошиал медиа хэрэгсэлд тус тус 200 сая доллар зарцуулсан байна. Жо Байден өөрийн сонгуулийн ажилчдад нийт 50 сая доллар зарцуулсан бол Доналд Трамп 20 сая доллор зарцуулсан байна.

BBC энэ мөнгө хаанаас цугладаг вэ? гэсэн судалгаа хийхэд: Ихэнх мөнгө өдөр тутам Америкийн ард иргэд 200 доллар болон түүнээс бага мөнгө хандивладаг, Баян чинээлэг хандивлагч нараас доод тал нь 2,800 доллар ирдэг, зөвхөн Америк иргэн эсвэл байнгын оршин суугчид мөн сонгуульд хандив өгөх боломжтой байдаг байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна