ТАМИРЧИН Б.БУДЖАРГАЛЫН ХОЁР ХӨЛ ЦЭВРҮҮТЭЖ ИДЭЭЛЖЭЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
СПОРТ 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

АНУ-ын Флорида мужид болж буй, зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн “Fort Lauderdale Florida USA 6” гүйлтийн тэмцээн үргэлжилж байна. Б.Буджаргал 72 цаг гүйж, нийт хугацааныхаа талыг тууллаа. Тэрбээр эхний 72 цагийн байдлаар 440 км гүйж, тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байна. Түүний арын тамирчин 108 километрээр хоцорч байна.

Тэрээр одоо сүүлийн 72 цагаа эхлүүлж байгаа бөгөөд энэ мөчөөс 72 цагийн гүйлтэд оролцох шинэ тамирчид талбай дээр нэмэгдэж гарч ирээд байгаа юм. Зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд оролцох тамирчид дэлхийн хэмжээнд тун цөөхөн байдаг. Иймд 3 өдөр, 2 өдөр, 1 өдрийн гүйлтийн тэмцээнийг энэ өдрүүдэд давхар зохион байгуулдаг. Тэмцээнийг дүгнэхдээ төрөл тус бүр дээр тамирчдын хувийн амжилтыг жагсаадаг.

Тамирчин Б.Буджаргал одоогоор 24, 48, 72 цагийн гүйлтийн тэмцээнд хамгийн их зам туулсан амжилтаар тэргүүлсэн үзүүлэлттэй байна.

Тамирчны биеийн байдлын тухайд хоёр хөл нь битүү цэврүүтэж, хумсных нь завсраар идээлсэн байна. Энэ нь олон өдрийн гүйлтийн үед гардаг зүйл боловч энэ удаагийнх нэлээд хүндэрчээ.

Түүнчлэн Хэт холын зайн гүйлтийн холбооноос хандив, ивээн тэтгэлгээр цугласан 21 сая төгрөгийн зарцуулалтын талаараа олон нийтэд нээлттэй тайлагнах юм. Энэхүү цугласан хандив, тусламж түүний 2020 оны туршид гаргасан зардлын 30 хувийг санхүүжүүлжээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна