ХҮНС ТҮГЭЭХДЭЭ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ ХАТУУ САХИХЫГ ЗӨВЛӨВ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний түгээлтийн үйл ажиллагааг 9 дүүргийн 140 хорооны 622 хүнсний обьектыг хамруулан шалгалт хийхэд, давхардсан тоогоор 525 зөрчил, дутагдал илэрч, 335 буюу  67,5 хувийг  газар дээр нь арилгуулсан байна.

Хадгалах хугацаа дууссан 67 нэр төрлийн 176 ш, 672 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устгуулжээ. Хүнсний дэлгүүрт худалдаж байсан хаяг шошгын зөрчилтэй 9 нэр төрлийн 272 ширхэг хүнсний бүтээгдэхүүний дагалдах шошгын шаардлагыг хангуулсан байна. Түгээлтийн машиныг байнга ариутган халдваргүйжүүлэх,  хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж бараа түгээхийг НМХГ-аас зөвлөж байна.

Нийслэлийн төвийн 6 дүүргийн 23 байршлын нөөцийн мах борлуулах цэгт  мэргэжлийн хяналтын 18 улсын байцаагч байнгын хяналт хийж байгаа юм. Улсын байцаагчид махны чанар, аюулгүй байдал, халдвар хамгаалал, халдваргүйжүүлэлтийн байдлыг шалгаж, зөвлөгөө зөвлөмж өгч, маск зүүгээгүй, зай бариагүй, гар ариутгаагүй зэрэг зөрчлийг газар дээр нь арилгуулж байгаа юм байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна