Б.АЛТАНХИШИГ: ТӨР ЗАСГААС ГАРГАЖ БУЙ ШИЙДВЭРҮҮД ЯМАР Ч УЯЛДАА ХОЛБООГҮЙ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 2 долоо хоног өмнө

urug.mn

Энэ сарын 18-нд Нийслэлийн засаг даргын гаргасан захирамжид бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх болон түгээлтийг 22.00-06.00 цагийн хооронд зохион байгуулна гэх шийдвэр гарсан. Энэ мэт зарим шийдвэрүүд нь ямар ч уялдаа холбоогүй байгаа талаар “Сүү” ХХК-ий борлуулалтын албаны дарга Б. Алтанхишиг мэдээллээ.

Тэрээр, “Олон нийтийн зорчих тээврийг 20.00 цагт хязгаарлаж байгаа нь хүнсний дэлгүүрийн хаах хугацааг 21.00 цаг гэж заасантай зөрчилдөөд байгаа юм. Мөн дэлгүүр хаачихсан хойно түгээлтийн цаг эхэлчихдэг. Энэ мэт шийдвэрүүдээс үүдэн ард иргэдийн эрүүл мэнд эрсдэлтэй байдалд орж, ойлгомжгүй байдал үүсээд байна.Ингэж шөнийн уртасгасан цагаар ажиллах нь нэг талдаа эрсдэлтэй шүү дээ.

Төр засгаас гаргаж буй шийдвэрүүдийг ард иргэд, ААН байгууллагууд дэмжиж ажиллах ёстой ч уялдаа холбоотой шийдвэрүүдийг батлаасай гэж хүсэж байна” гэв.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна