УЛСЫН ХЭМЖЭЭНД КОРОНАВИРУСИЙН БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 578 БОЛЛОО
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 долоо хоног, 6 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Халдварын голомтод 2020.11.20-ны оройн 17.00 цагаас хойш нийтдээ 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Үүнд Улаанбаатар хотод 5, Сэлэнгэд 5, Дорноговь аймагт 6, Орхон аймагт 4 тохиолдол нэмж бүртгэгдлээ. ХӨСҮТ, ЗООНОЗ, Дорнод, Дархан, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 2020.11.20-ны өдөр  нийтдээ 3071 шинжилгээ хийгдсэн байна. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын халдварын голомтод нийт 142 тохиолдол бүртгэгдээд байна.

Монгол Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдол 578 боллоо. Үүнээс эдгэрсэн 337 буюу 58 хувь, сувиллын ажиглалтад 25, гэрийн ажиглалтад 2,  ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн, нутаг буцаасан 7 хүн байна. ХӨСҮТ-д 234 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал хүнд 2, хүндэвтэр 42, хөнгөн 190 хүн эмчлэгдэж байгаа" гэж мэдээллээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна