ДАВАА ГАРАГААС МАШИНУУДЫГ QR КОДООР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛНА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 долоо хоног, 6 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Машинууд QR код уншуулж хөдөлгөөнд оролцох болсныг Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдэгдлээ. Тэрээр "QR код даваа гарагт бэлэн болно. Код дээр байгууллагын дугаар, автомашины марк, сери бий. Энэ ажлыг Замын инженерчлэлийн газар хариуцан ажиллаж байгаа" гэв. 

Үйлдвэрлэгчдийн түгээлтийн автомашинуудыг нэг хоногт багтаан QR кодтой болгож холболт хийж бүртгэлжүүлж дуусчээ. Үүнтэй холбогдуулан хүнсний түгээлт болон эмийн түгээлтийн хязгаарлалтыг сулруулж өнөөдрөөс хүнсний түгээлт 10.00-17.00 цагт хийхээр болсон юм. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна