ШОРОНГООС ОРГОСОН ХОРИГДЛУУД АМЬ НАСАА АЛДЛАА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 1 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Ливан улсын "Бабда" дүүрэгт байрлах хорих ангиас хоригдлууд оргох оролдлого хийж улмаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал: Нийтдээ 69 хоригдол шоронгийн хаалга эвдэн оргох гэж оролджээ.Цагдаа нар 15 хоригдлыг баривчилсан боловч зургаан хоригдол хорих ангиас машинаар зугтах гэж оролдох үеэрээ мод мөргөн осол гаргажээ. Ослын улмаас 5 хүн амь насаа алдаж нэг хүн хүнд гэмтэл авлаа.

Мужийн эрх баригчид болон цагдаа нарын зүгээс  эдгээр хоригдолд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа ба ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.