ЭРГЭН ТӨЛӨЛТ НЬ ДОГОЛДСОН ЗЭЭЛД БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ ХУГАЦААГ СУНГАНА
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
ЭДИЙН ЗАСАГ 1 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

Өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор гаргасан мэдэгдлийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онлайнаар хэвлэлийн хурал хийж танилцуулсан юм.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН:Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулаад эдийн засаг, бодит сектор, бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн салбарын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний эрсдэл, хүндрэлүүд учирч байна. Хүндрэлийг хэрхэн зөөлрүүлэх вэ, цаашдаа тогтвортой байдлыг хангах талаар ямаршуу дэмжлэг үзүүлж, бодлогын шийдвэр гаргавал нэмэр болох вэ гэдэг асуудлаар өнөөдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг та бүхэнд танилцуулъя.

-Бодлогын хүү, заавал байлгах нөөцийн хувийг бууруулах, хэрэглээний зээлийн хугацааг сунгах, урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх тухай"

-Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх,

-Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2,5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох,

-Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,

-ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх багц шийдвэр гаргалаа”  гэв.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна