Геройн зөөсөн гэх Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарын тухай 7 баримт
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 1 жил, 1 сар өмнө

urug.mn

urug.mn image

Монгол улсын иргэн 40 настай Б.Баттүшиг, 47 настай С.Эрдэнэбаяр нар нь  2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр Герман улсынДрезденхотод 70кг геройн тээвэрлэж явсан ньбаригдаж, одоог хүртэл тус улсад саатуулагдаж байна. Тэдний эл үйлдлийг шүүх анхны хурал 2019 оны 11-р сарын 29 нд болсон.Б.Баттүшигэхний шүүх хуралд тайлбар хэлэхдээ “Бид  Монголын тагнуулын офицерууд. Европт хар тамхины хэрэгтэй холбоотой ажил хийж байсан” хэмээн ярьсныг Германы хэвлэлүүд мэдээлсэн билээ. Харин хоёр дахь удаагийн шүүх хурал хойшлоод байна. Тэд геройноо 140 ширхэг хэсэг болгон тус бүрийг 500 граммаар савласан байжээ.

Хэрэгт холбогдсонС.Эрдэнэбаяр ньТурк дахь элчин сайдын яамны жолоочоор томилогдоод удаагүй байхдаа ийнхүү геройн зөөсөн хэргээр саатуулагдлаа.

  1. С.Эрдэнэбаяр баригдсан даруйдаа Турк дах консул асан Э.Мөнх-Очир руу утас цохисон. Тэрээр 23-р сургуульд Э.Мөнх-Очирын доод ангид сурч байв.
  2. С.Эрдэнэбаяр нь Ерөнхийлөгч асан П.Очирбатын үеэл дүү
  3. С.Эрдэнэбаяр нь ГХЯ-нд жолоочоор 23 жил ажиллаж буй.
  4. С.Эрдэнэбаяр нь1996-2000 Берлины ЭСЯ-д жолоочоор,2000 онд Л.Эрдэнэчулуунсайдын жолоочоор,2002-2006 ондЖеневтжолоочоор,2008-2012 онд Д.Цогбаатарсайдыг ТНБД байхад жолоочоор,2014 ондВашингтонджолоочоор,2018 ондД.Цогтбаатар сайдын жолоочоор тус тус ажиллаж байв.
  5. Геройны хэргээр саатуулагдсан Б.Баттүшиг ньТагнуулын сургууль төгссөн. Тагнуулч.
  6. Б.Баттүшиг ньТагнуулын Ерөнхий Газраас ГХЯ-д санал болгосноор томилогдсон.
  7. Б.Баттүшигийн баз ГХЯ-ны аудит, дотоод хяналтын газрын захиралБ.Баярсайханюм.

Тэдэнд Германы прокуророос есөн жилийн ял төлөвлөсөн юм.

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2019-12-13

Аль 2000-д оноос л зөөсөн юм бишүү эд нар

103.14.36.18