
Ерөнхий сайд асан С.Баяр болон Ч.Давааням нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоодугаар сард /2020.07.22/ болсон. Шүүхээс С.Баярыг гэм буруутайд тооцож, таван жилийн хорих ял оноосон.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долоодугаар сарын 23-ны өдрийн шийтгэл тогтоолтой шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг товлосон юм.
Харин дөнгөж сая Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хурал эхэлсэн байна. Шүүгдэгч нар шүүх хуралд цахимаар оролцож байгаа аж.
Одоогоор сэтгэгдэл алга байна
0 сэтгэгдэл