МОНГОЛ ИРГЭН НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХОРООНД АЖИЛЛАНА
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
ДЭЛХИЙ 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Нью-Йорк хотноо 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 13 дугаар бага хурлын болсон. Энэхүү хурлаар НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons with Disabilities)-ны 2021-2024 оны гишүүний сонгуулиар “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл гишүүнээр сонгогдлоо.

Монгол Улс анх удаа энэхүү сонгуульд Д.Гэрэлийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд 9 суудлын төлөө 27 улсын нэр дэвшигчид өрсөлдөж, манай улс НҮБ-ын гишүүн 93 улсын дэмжлэгтэйгээр ийнхүү хорооны гишүүнээр сонгогдлоо.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй бөгөөд 18 гишүүнтэй, гишүүд нь 4 жилийн хугацаатайгаар сонгогдон ажилладаг. Хорооны гишүүд нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх зэрэг зарчмыг баримтлан ажилладаг байна.

2 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-12-01

Mongol ulsaa tuluulj bui zvs vl tanix bvsgvi tand amjilt xvsie az jargaltai amidraarai

192.82.70.228


comment image

irehbauarmaa - 2020-12-02

bi asargaatai hvvgee hardag hvv mani 18 tai tarhini gemteltei tal saajiltatai tajaj undag nasan hvrsen hvn hardag hvmvvsii 84500 nemj blgvi umuu ali esgwel ajilsan jilgvi zaluu hvmvvsii niigemii datagalii toroos tolj blgdogvi umuu ene sanalii ulsii hurald oruulj ogchoo

202.126.89.95