ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖСЭНГҮЙ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Өчигдөр буюу энэ сарын 30-ны өдөр МАН-ын бүлэг 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзсан юм.

Харин өнөөдөр /2020.12.01/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэж Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэнгүй.

Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авахаас татгалзлаа.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна