Х.НАМУУН: ХҮН ӨӨРИЙГӨӨ ХАЙРЦАГЛАЛГҮЙ ОЛОН ЗҮЙЛД ХҮЧ СОРЬЖ БОЛНО
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 3 жил, 3 сар өмнө

urug.mn

“Бизнес өрөг” нэвтрүүлэг энэ удаа Wolarsen брэндийн үүсгэн байгуулагч Хүрэлхүүгийн Намууныг урьж ярилцлаа. Тэрээр хэд хэдэн бизнесийн бүтэлгүйтлийн ард өөрийн нэрийн гоо сайхны брэндээ зах зээлд амжилттай нэвтрүүлж чаджээ.  Одоо түүний компани дөрвөн салбар дэлгүүртэй, 13 ажилтантай, 40 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй, сардаа 3-4 мянган ширхэг бүтээгдэхүүн борлуулдаг.

Х.Намуунаа өөрөө ток шоу хийдэг байсан. Нэвтрүүлэг дээрээ инээгээд л, инээлгээд л байдаг?

Эхлээд хүмүүсийг инээлгээд анхаарлыг нь тат. Тэгээд санаагаа илэрхийл гэсэн үг сонсож байсан. Тэр их үнэн юм шиг санагдаад байдаг юм. Эхлээд хүмүүс чамайг сонсдог болсны дараа юу хэлэх гэж байгаа чухал санаагаа хэл гэдэг.  

Маш олон ажил хийж байгаад өөрийн нэрийн гоо сайхны брэнд гаргасан юм байна. Брэндээ гаргаад таван жил болчихож. Өмнө нь ямар ямар бизнесүүд хийж байв?

Бүтээгдэхүүнээ гаргаад таван жил болчихжээ. Саяхан л юм шиг санагддаг.

Өмнөх ажлууд минь амжилттай болоогүй, дампуурсан болохоор хүмүүс нэг их мэддэггүй юм. Би өөрөө ч нэг их ярих дургүй. Хэрэглэгчийн хүслийг  сайн судалж, мэдэж чадаагүй учраас бүтэлгүйтсэн байх гэж боддог юм. Яг үнэхээр  хэрэгцээтэй бүтээгдэхүүн мөн үү биш үү гэдгийг сайн судалж байгаагүй, худалдан авагчийнхаа өмнөөс бодож чадахгүй л байсан юм байна лээ. Тэгж явсаар нэлээн хэдэн юм зарж үрсэн шүү. Бүжгийн студи ажиллуулж үзээд бас л болоогүй. Хамтрагчаа ч бас сайн судалж зөв сонгох ёстой. Анхны ажлуудаа аав ээжээсээ мөнгө аваад л хийж байсан. Тэгээд бодоод байсан чинь хүн бас их муухай өөрөө зовж олоогүй мөнгөнд их үрэлгэн юм билээ шүү. Харин одоогийн бизнесээ эхлүүлэхдээ хамаг юмаа дэнчин тавьж, зарж эхлүүлсэн болохоор маш хариуцлагатай хандаж эхэлсэн.

Хэдий хэмжээний хөрөнгө оруулалтаар эхэлж байсан бэ? Ер нь  яагаад гоо сайхны бүтээгдэхүүн хийе, энэ салбарт ажиллая гэж шийдэж байв?

Хэдэн жилийн өмнө Форбес сэтгүүлээс нэрлэсэн дэлхийн хамгийн баян эмэгтэй бизнес эрхлэгчдийн жигсаалтад хэд хэдэн гоо сайхны бүтээгдэхүүний брэндтэй эмэгтэйчүүд байсан. Кели тэргүүлж байсан. Тэр мэдээлэл нөлөөлж байсан уу?

Би тэр мэдээллийг бүр сүүлд бараг хоёр жилийн өмнө харсан л даа.  Хүмүүс чи хэнийг дуурайдаг вэ,  хэнтэй өрсөлддөг вэ, хэнээс урам зориг авдаг вэ гэж их асуудаг. Би хэнийг ч хардаггүй, өөрийнхөө дотоод хүнийг л сонсдог. Би угаасаа л нүүрээ будах дуртай байсан. Тав, зургаадугаар ангиасаа эхлээд нүүрээ будаж эхэлсэн. Нүүрээ будаад  явж байхад үнэхээр аз жаргалтай,  өөртөө итгэлтэй болдог. Тэгээд л дуртай зүйлээ хөгжүүлээд аваад явъя гэж бодсон.

Анх зөвхөн уруулын будгаас эхэлж байсан уу?

Тийм. Анх ингэж өргөжинө, олон жил үүнийгээ хөгжүүлээд явна гэж төлөвлөөгүй л орж байсан. Таван уруулын будгаа хийгээд л, дуусах байх гэж бодож байсан.  Тэгсэн хүмүүс дараагийн бүтээгдэхүүнээ гаргаарай, дараагийн бүтээгдэхүүнийг нь  хэрэглэмээр байна гэсэн мессеж маш их ирсэн.  Тэр маш их түлхэц болж өгсөн.  Үүнийгээ хөгжүүлээд, үргэлжлүүлэх ёстой юм байна гэдэг. Анх жоохон айдастай,  юу ч гэсэн хийгээд үзье, үзээд алдъя гэж  л эхэлж байсан.

Одоо хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна?

Нүүр будах бүх төрлийн бүтээгдэхүүнүүд  байгаа.

Анхдагч байх нь бизнест маш олон талын давуу талыг бий болгодог. Гэхдээ айдас байдаг шүү дээ?

Өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж байгаа анхдагчийн нэг учраас хэрэглэгч маш их сонирхож эрэлт үүссэн. Хүмүүсийн анхаарлыг ингэж сайн татсан дээр бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулаад явъя гэж их хичээсэн. Өнөөдөр бизнесээ эхэлсэн бол хүн сонирхох уу гүй юу гэдэг нь эргэлзээтэй. Сайжруулалт хийгээд л яваад байхад урт хугацаанд оршин тогтнох үндэс болно. Эхлээд бизнесийн мэдлэг байхгүй их туршлагагүйтэж байсан. Тэр үед “Ивээл” брэндийн үүсгэн байгуулагч Рэгзэдмаа найзаасаа их зүйлийг сурч байсандаа. Хамт гадагшаа явж олон хүнтэй уулзаж, судалгаа хийж байсан. Том ажил эхэлж байхад хажууд зориг болох хүн хэрэгтэй юм билээ.

Хүн заримдаа “тэнэг” зоригтой байх хэрэгтэй. Бүх эрсдлийг тооцоод, ингэвэл яах бол, хүн юу гэж хэлэх бол гээд эмээгээд байвал байрнаасаа хөдөлж чадахгүй. Насаараа нэг газраа байна. Би бизнесээ эхлүүлэхдээ одоо л эхлүүлэхгүй бол арчаагүй амьтан болчих юм байна гээд байгаа юм шиг мэдрэгдээд, зориглоод эхлүүлсэндээ одоо баярладаг.  Машинаа зарж эхэлж байсан.

Тухайн үедээ би нүүрний будаг зардаг л хүн болчихвий дээ, өөр надад илүү боломж гарах билүү гэж бодож байсан уу?

Тийм бодол байгаагүй.  Тэртээ тэргүй би дуртай. Тухайн үед кинонд тоглоод өөр нэг дуртай ажлаа хийгээд явах боломж байсан. Гэхдээ би жүжигчин хүн юм чинь жүжигчин л болох ёстой гэж өөрийгөө хайрцаглахгүй байхыг хичээдэг. Өөрийгөө олон зүйлд сорьж үзэж байх хэрэгтэй.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэх шат дарааллыг товчхон танилцуулаач. Нэг газар бүгдийг нь үйлдвэрлэдэг үү?

Би танай нэвтрүүлэгт орж байсан “Промон трэйд” компанийн захирал Н.Оюунбат эгчийн ярьсан зүйлтэй санал нийлдэг. Тэртээ тэргүй тэнд дугуй хийчихсэн байхад би түүнийг дахин хийх гэж оролдох шаардлагагүй гэж боддог. Чаддаг хүнтэй нь хамтраад хийх хэрэгтэй.  Монголд нүүрний будгийн үйлдвэр байгуулах боломж их хомс учраас бид хамгийн туршлагатай газар нь үйлдвэрлүүлэхийг зорьдог. Азийн бүх үйлдвэрүүдээр биеэр очиж үзэж, судалгаа хийж байсан. Солонгос, Японы үйлдвэртэй хамтарч ажиллаж байна.

Захиалга өгч байгаа болохоор Монгол байна уу, хэн байна хамаагүй л бизнес байдлаар хандаж, хүлээж авч хамтарч ажилладаг уу? Эсвэл олон шаардлага тавьж, заавал их хэмжээгээр авах ёстой гэсэн шаардлагатай тавьдаг уу?

Анх танай хүн ам, зах зээл бага гээд их шаардлага тавьдаг байсан.  Заавал ийм хэмжээгээр захиал гэж шаардлага тавьдаг. Гэхдээ анхны Монгол харилцагч гэдэг утгаараа намайг их элгэмсэг хүлээж авч байсан. Тухайн үед 21 настай  жоохон охин  очиж уулзаж байсан болохоор хичээл зүтгэлийг минь ч бодсон байж магадгүй.

Шинэ бүтээгдэхүүн гаргахдаа эхлээд 3D зургийг нь гаргана. Гаднах сав баглаа хайрцаг нь ийм байна гээд бүгдийг нь төлөвлөж гаргаад үйлдвэр рүү явуулна. Гэхдээ ерөнхийдөө яг төлөвлөгөөний дагуу явахгүй үе ч байна.  

Анх бизнес хийхийн тулд машинаа зарж байсан гэсэн.  Саяхан хүссэн машинаа авч чадлаа гэсэн пост оруулчихсан байсан?Бизнесийн үр шимээ хүртэх сайхан байна уу?

Аль эрт дуртай машинаа авчихаж болох л байсан. Гэхдээ бизнесээ сайн тогтвортой болгоно, эргэлтийн хөрөнгө нь хэд дахин сайн нэмэгдэх ёстой. Мөн хүн ажиллуулж байгаа болохоор хамт олноо бодож байх хэрэгтэй.

2-3 жил надтай хамт тууштай ажиллаж байгаа ажилтнуудаа машинтай болоход нь тусалсан. Дараа нь дүүдээ машин авч өгсөн. Одоо гайгүй санаа зовох зүйлгүй  боллоо доо гээд саяхан өөртөө машин авсан. Олон удаа хойшлуулж байгаад өөртөө машин авсан даа.

 

Найз залуутай юу? Хэзээ ээж болохоор төлөвлөж байна?

Тийм, найз залуутай. Ээж болохыг төлөвлөж болохгүй шүү дээ. Хэзээ ирнэ, тэгээд л ээж болно доо.

Сүүлийн үед эмэгтэйчүүд карьер хөөж, “хүчтэй” болж байна. Тэгэхээр магадгүй хүүхдийг төлөвлөж ээж аав болдог байх?

Миний хувьд ажил мэргэжил, бизнес мөнгө гоё ч гэсэн гэр бүл нэгдүгээрт байх хэрэгтэй. Хүн үр удмаа төрүүлж, хүмүүжүүлж өсгөх хэрэгтэй. Эцсийн дүнд гэр бүлтэйгээ л үлдэх юм чинь. Миний хувьд бол нэгдүгээрт гэр бүлээ тавина.

Бизнесийнх нь болон цаашдын зорилго, алсын хараа нь юу вэ? Өөр бизнест хүч үзэх үү?

Би олон зүйл сонирхож хийж үзэх дуртай. Тиймээс жилийн дараа юу хийчихсэн явж байхаа мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн энэ ажлаа бол хэзээ ч хаяхгүй , өргөжүүлээд л явна.

Дэлхийд тэргүүлэгч тэрбумтнуудын жигсаалтыг гоо сайхны брэндтэй хүмүүс тэргүүлж байгаа тоо олон байдаг.  Тэр дундWolarsenбрэнд орчихсон явахыг үгүйсгэхгүй шүү дээ?

Тэрбумтнуудын жагсаалтыг үзэж байхад Лорелын үүсгэн байгуулагч дээгүүр байсан. Huda beauty , Anastasia, kylie jenner гээд маш олон хүн байсан. Ямар ч бизнесийг бүх хүчин чадлаа зориулаад хийхэд тэр яаж ч өргөжиж, яаж ч тэлж болдог л гэж боддог.

Ярилцлагын дэлгэрэнгүйг нэвтрүүлгээс үзнэ үү

https://youtu.be/rqgORtmZlak

 

Нэвтрүүүлгийн хамтран ажиллагч: Төрийн банк, Нано групп, Мон судар хэвлэлийн компани. 

 

 

7 сэтгэгдэл


comment image

Зочинzochin - 2020-12-04

Hamgiin muu goo saihny buteegdehuun zardag bizdee.tooj ch harj bgaaguim bn.harah ch ugui biz

202.55.188.87


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97