Б.БАЯРДАВАА: МОНГОЛ БАНК 6-7 ХУВИАР БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН  САНХҮҮЖИЛТ ГАРГАЛАА
urug.mnСэтгүүлч: Б.БОЛОРЧИМЭГ
ЭДИЙН ЗАСАГ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

Ковидын эдийн засгийн хямралын үед бусад орнуудын хувьд  эдийн засгаа дэмжихийн тулд үндсэндээ хоёр төрлийн арга хэмжээ авч байна.

  1. Мөнгөний бодлогоо зөөлрүүлэх.
  2. Бизнесүүдээ дэмжиж, эдийн засгаа идэвхижүүлэх.

 

Монгол банкнаас бодлогын хүүг түүхэн доод хэмжээнд хүргэж зургаан нэгжид хүргэлээ. Гэхдээ бодлогын хүүгийн нөлөө хагас жилээс, жилийн дараа үр дүнгээ үзүүлдэг.

Та бүхэн эдийн засгаа идэвхижүүлэх арга хэмжээ авах тал дээр хугацаа алдаад байна  шүү дээ?

Монгол банк бодлогын хүүг бууруулсан. Бодлогын хүү 11% байдгийг 6% болгож таван нэгжээр буулгачихлаа. Энэ нь арилжааны банкууд  татсан эх үүсвэрээ үнэт цаасан дээр байршуулаад хадгалаад байх бололцоо байхгүй болж байна гэсэн үг.

Энэ утгаараа арилжааны банкнууд зээл гаргахаас өөр аргагүй санхүүгийн нөхцөл байдалд орж байна гэж ойлгож болно.  Өөрөөр хэлбэл арилжааны банкнууд 10%-12%-ийн хүүтэй хадгаламжийн эх үүсвэр татаад, түүнийгээ төв банкны үнэт цаас, засгийн газрын үнэт цаасанд 6%-иар байршуулахад өөрсдөө алдагдал хүлээх учраас цаашаа зээл гаргахаас өөр аргагүй.

Мөн 12.1-ээс эхлэн  6.5 хувийн хүүтэй, 175 тэрбумын санхүүжилт арилжааны банкнууд руу хийж эхэллээ.

Энэ цаашаа арилжааны банкнуудаас зээлдэгч рүү очихдоо 10.5% хувийн хүүтэй  очно. Энэ мөнгө юунд зарцуулагдах вэ гэхээр нэг дүгээрт жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, уул уурхайн бус экспортын бизнес эрхэлж байгаа хүмүүсийн зээлийг хямд хүүтэй эх үүсвэрээр дахин санхүүжүүлэхэд зарцуулагдана.

12.1 –нд 175 тэрбум төгрөгийн санхүүжилт арилжааны банкнууд руу орсон байгаа.Он дуусахаас өмнө 55 тэрбум төгрөг дахиад очно.Түрүүн хэлсэнчлэн энэ санхүүжилт өмнө  олгогдсон байгаа зээлүүдийг 10.5%-ийн зээлээр хүүг нь бууруулж, эргэн төлөлтийн хуваарийг нь шинэчлэх зүйлд зарцуулагдана.

 Хоёр дугаарт энэ эх үүсвэр арилжааны банкинд очсоноороо цаашаа шинээр зээл авах гэж байгаа хүмүүст зээл олголтод зарцуулагдах ийм эх үүсвэр болно. Энэ эх үүсвэр зарцуулагдаад дууссаны дараа ямар хэмжээний эх үүсвэр эдийн засаг руу нийлүүлэх вэ гэдэг нь дахиад мөнгөний бодлогын хорооны хурал дээр хэрэгжилтээс нь хамаараад цаашаа явна. Нөгөө талд нь энэ бодлогын хүүнээс гадна хосолсон арга хэмжээг авч байна. Төв банкнаас арилжааны банкнуудад заавал байх нөөц гэж тогтоож өгдөг. Энэ нь арилжааны банкнууд татсан эх үүсвэрийнхээ тодорхой хувийг төв банк дээр төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа хангах зорилгоор хадгалдаг.Энэ нь ковидын нөхцөл байдал үүссэнээс хойш 10.5% байсан заавал байлгах нөөцийн хэмжээ  6% болж 4.5 пунктаар бууж байна. Хамгийн сүүлд энэ 11 сарын мөнгөний бодлогын хорооны хурлаар дахиад 2.5 пунктаар буусан, түүнээс өмнө 2 пунктаар буусан. Энэ хоёр нийлбэр дүнгээрээ арилжааны банкны төв банкин дээр хадгалагдаж байдаг эх үүсвэрийг эхний 2 пунктаар буухдаа 320 гаруй тэр бум төгрөгөөр. Энэ удаа 2.5 пунктаар буухдаа 401 тэр бум төгрөгөөр эх үүсвэрийг чөлөөлсөн байгаа. Ингэхээр нийтдээ 700 тэр бум төгрөг төв банкнаас арилжааны банкны эх үүсвэр чөлөөлөгдөж байгаа.

Сүүлийн 10 сараас нэг жилийн хугацаанд арилжааны банкнуудын зээл олголтын хэмжээ нь 1 их наяадаар буурсан статистик гарсан байна.

2020 оны 1 сарын 1-нд тэтгэврийн зээлийн 7.60 гаран тэрбумыг банкны зээлийн балансаас хассан. Энэ нөлөөгөөр энэ тоо ихэнх нь тайлбарлагдана. Би та бүхэнд 10 сарын статистик мэдээллийг сонирхуулбал тэтгэврийн зээлийн нөлөөг хасахад 2019 оны 12-р сарын зээлийн төвшинтэй харьцуулахад 2020 оны 10-р сарын байдлаар зээлийн төвшин 100 тэр бумтөгрөгөөр бурсан дүр зурагтай байна. 9 сарын байдлаар бол яг 2019 оны 12-р сарын төвшинтэй ижил байгаа. Нэг ийм үзүүлэлт байна.

Дараа нь бодлогын хүү буурч байгаа нь ямар ач холбогдолтой вэ гэхээр Монгол банкнаас арилжааны банкнуудад олгож байгаа, цаашид ч олгох энэ санхүүжилтийг хүүг маш бага төвшинд авч ирж байна. Өнгөрсөн мөнгөний бодлогын хурал дээр гарсан бас нэг шийдвэр бол энэ мөнгөний бодлоготой уялдуулаад арилжааны банкруу санхүүжилт орох, санхүүжилтийн хэмжээг тодотгож баталсан. Үүгээр бол энэ 4-р улиралдаа 240 тэр бумын санхүүжилт олгоно гэсэн шийдвэр гарсан байгаа.

Энэ чөлөөлөгдөж байгаа 175 тэрбум төгрөг зээлдэгчийн гар дээр очиж чадах уу? 

Зээлдэгчийн гар дээр очиж чадаж байна уу гэдэг ийм дээрээс хамаарна. Нэгдүгээрт арилжааны банкнууд цааш ямар хүн зээл олгох вэ гэдэг нь цаад зээлдэгчийн санхүүгийн нөхцөл байдал ямар вэ, зээлийн эргэлт ямар байна гэдэгтэй шууд холбоотой. Чөлөөлсөн эх үүсвэрийг та нар шууд зээлд олго гэж Монгол банкнаас заах бололцоо байхгүй. Гэхдээ санхүүгийн нөхцөл байдлыг нь харах ёстой. Яагаад гэхээр арилжааны банк төв банкин дээр зээл олгохгүйгээр тэр эх үүсвэрийг буцаагаад үнэт цаасанд байршуулна гэвэл 6%-иар байршуулна гэсэн үг. Цаашаа зээл олгон гэвэл дунджаар 17%-ийн зээл олгоно гэсэн үг. Тэгэхээр 11%-ийн хүүний зөрүү гарч байгаа биз.

 

Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүй үзэх линк: 

https://youtu.be/rW1g57-649I

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна