И.МӨНХ-ЭРДЭНЭ: ААВЫНХАА ДУУЛЖ БУЙГ СОНСООД УЙЛЖ БАЙХДАА ДУУЧИН БОЛОХЫГ ХҮССЭН
urug.mnСэтгүүлч: admin
НИЙГЭМ 2 сар, 4 долоо хоног өмнө

urug.mn

Манай энэ удаагийн "ТЭР" дугаарт Raisins&nuts хамтлагийн гишүүн И.Мөнх-Эрдэнэ оролцлоо.

Өөрийгөө хамтлагийн гишүүдээсээ хамгийн мэдрэмжгүй нь хэмээн инээд алдан ярьж суусан түүний зорилго бүр нь хамтлагтайгаа нягт холбоотой байдаг. Дутуугаа дүүргэж, нэгнээ нөхөх эрч хүчээр дүүрэн таван залуу энэ намар "So long" нэртэй анхны уран бүтээлээ гаргаад буй.

Тэрээр, "Би бол манай хамтлаг л гэсэн үг. Тиймээс урдаа тавьсан зорилго бүрдээ хамтлагаа гэх чин сэтгэлээ шингээсэн байдаг. Хамтлаг маань  үүсгэн байгуулагдаад удаагүй болоод ч тэр үү хааяа үл ойлголцол үүсэж л байдаг. Гэсэн ч биднийг зорилго, хүсэл мөрөөдөл, анд нөхдийн итгэлцэл нэгтгэдэг.

Эхний ээлжид бид дэлхийд биш юм аа гэхэд Азидаа үнэлэгдсэн хамтлаг болохыг зорьж байна.

Мөн “Дууг маань сонсож урам өгөх хүмүүсийн өмнө их хариуцлага хүлээж байгаагаа ойлгодог. Дэмжих нэг нь байхад шүүмжлэх хүмүүс ч байдаг. Ядаж шүүмжлүүлж байна гэдэг ямар нэг зүйлийг хийж л байна гэсэн үг шүү дээ”. Урлагийн хүний амьдрал олон түмний нүдэн дээр ил байх нь жаахан төвөгтэй санагдах үе бий. Миний хувьд нууцлаг байхыг илүүд үзнэ" хэмээн ярилаа.

Булган аймгийн Орхон суманд төрж өссөн түүний гэр бүл нүүдэлчин өв соёлоо хадгалах зорилгоор нутаг сэлгэн нүүдэллэж амьдардаг. Бага наснаасаа ааваараа үлгэр дуурайл авч өссөн тэрээр, “Анх аавынхаа дуулж байхыг сонсоод уйлж байсан. Дуучин болох хүсэл минь үүнээс эхлэлтэй байх. Би яг аав шигээ аав, эр хүн болохыг хүсэж байна. Мундаг аав болохын тулд хүүхдээ төлөвлөсөн байх ёстой гэж боддог” гэлээ.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна