С.БАЯНМӨНХ: МОНГОЛ УЛС ШИНЭ НАЙРУУЛАГЧТАЙ БОЛЖ БАЙГААДАА БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
НИЙГЭМ 2 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

Gangbay хамтлаг нэг жилийнхээ ой дээр тарж байгаагаа зарлаж, сонсогчдоо гонсойлгосон ч хэн хэн нь уран бүтээлч хэвээр байх нь. Тэдний "Ганган цагаан" дуу нь 2020 онд хит болж "ганган цагаан" хэмээх хочтой болтлоо олонд танигдав.

Уран бүтээлч С.Баянмөнхийг "ТЭР" буландаа урьж ярилцсанаа үзэгч танд хүргэе !

Тэрээр "Мэдээж дуугаа хаяхгүй. Монголд жүжигчин, найруулагч мэргэжлээрээ ажиллаж байгаа. Киноныхоо маркетингийг, киноныхоо хостыг өөрөө хийчихдэг тийм уран бүтээлч байх зорилготой байсан. 2020 ондоо багтаад кино төсөл бичиж байгаа. Тэр нь Монголд хамгийн анх Вильям Шекспирын Ромео Жульет жүжгийг дэлгэцийн хэлбэрт кино болгож, зохиолыг хөрвүүлж, Монголын хөрсөнд буулгаж. Найруулагчийн сэтгэлгээгээр өөрийн хэлэх гэсэн санааг тусгаж, Монголд хамгийн анх удаа тайзны уран бүтээлийг дэлгэцийн уран бүтээл болгох гэж байгаа.

Кинонд тоглохоор хоёр гурван санал ирсэн байгаа. Нэгэнд нь зохиол нь таалагдаад зөвшөөрсөн, түүхэн кино байгаа. Эхний кино нь нэг сараас цацагдах байх" гэсэн юм.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна