А.ТЛЕЙХАН: ТАВАН ТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫГ ТӨР ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР БАРИХ НЬ ЗӨВ
urug.mnСэтгүүлч:
ЭДИЙН ЗАСАГ 3 жил, 3 сар өмнө

urug.mn

Засгийн газраас арван хоёрдугаар сарын 13-ны өдөр айл өрх, зарим албан байгууллагуудын цахилгаан, дулаан, усны төлбөрийг 2021 оны долдугаар сарын нэгнийг хүртэл тэглэх буюу төр даах шийдвэр гарсан. Шийдвэр гарснаас хойш эрчим хүчний ачаалал ихсэж хоёр ч аймагт хязгаарлалт хийхэд хүрч байв. Өрөг хэлэлцүүлэг энэ удааМонгол улсын эрчим хүчний салбарын бодит байдал сэдвээр салбарын мэргэжилтнүүдтэй хэлэлцлээ.

Зочин:

  1. УИХын гишүүн С.Ганбаатар
  2. Эрчим хүчний сайдын зөвлөх П.Товуудорж
  3. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан
  4. Монгол улсын зөвлөх инженер Б.Батлхагва

ОНЦЛОХ ЭШЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан:

Монгол улсын эрчим хүчний салбарын өнөөгийн хүчин чадал 1488 мегаватт. Үүний  дийлэнх нь төвийн бүсэд байдаг. Эрчим хүчийг зүүн бүс,баруун бүс, Алтай, Улиастай гэсэн 4 бүсэд хуваадаг.  

Төвийн бүсийн:

  • Нүүрсээр ажилладаг хүчин чадал 1178 Мвт
  • Сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 245 Мвт
  • ОХУ-аас 245 Мвт эрчим хүч импортоор оруулж ирж байгаа.

Арван хоёрдугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын шийдвэр гарсан. Шийдвэр гарсны маргааш хоёр өдөр эрчим хүчний хэрэглээ эрс өссөн. Оройн их ачааллын үед 1250 Мвт байх болов уу гэж тооцоолж байснаас  1308 Мвт хүрсэн.

Оройн цагаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл тогтворгүй болсон. Нар байхгүй, салхи байхгүй импорт болон нүүрсний станцуудад тулгуурлан асуудлыг шийдсэн. Харин өмнөх жилүүдийн дунджаас илүү гарсан төлбөрийг иргэд өөрсдөө төлнө гэдэг журам гарсантай холбоотойгоор эргэн буурч өнөөдрийн байдлаар 70-аад Мвт-аар буурч 1232 Мвт болсон

Дулааны хувьд 124 градусаар Улаанбаатарт 23.000 тн ус хэвийн халааж байна гэж хэлж болно. Бид 120 Мвт хавьцаа өсөх болов уу гэж тооцоолж байсан гэтэл 200 орчим Мвт болж гэнэт өссөнөөс болж хүндрэл гарсан. Үүнийг залруулж формдоо орсон гэж хэлж болно. Дундаж хэрэглээ бага зэрэг өсөлттэй байгаа.

Монгол улсын Эрчим хүчний салбар 30 жил тулчихсан ачаалалтай явж ирсэн.

Гэхдээ бидэнд амжилт байна. 1992 онд 265 хоногийн 243-д эрчим хүчний хязгаарлалт хийж байсан. Өнөөдөр хүмүүс хязгаарлалт гэдгийг мартчихсан. Хоёр өдөр хүнд байдалд ороход л сандарцгааж байна.

1308  Мвт хамгийн өндөр хэрэглээнд хүрч байгаа нь 17:00 - 21:00 цагийн хооронд юм. 24 цагийн турш ачаалалтай байгаа гэсэн үг биш.

Тавдугаар цахилгаан станц баригдаагүй хэд хэдэн шалтгааныг хэлж болно. Тавдугаар цахилгаан станц барина гэж удаан ярьсан, янз бүрийн төсөл байсан. Төслүүдийн судалгаа ч дутуу хийсэн байх. Гол нь тавдугаар цахилгаан станцыг барина гэж байсан Олон улсын Консорциум нь тараад барихгүй болсон.

Нөгөө төлдөө эрчим хүчний хүний хувьд тавдугаар цахилгаан станцыг Улаанбаатарт барих нь буруу гэж үздэг. Яагаад гэвэл асар их хэмжээний нүүрс ачиж ирж, шатаах болно. Тийм учраас 2010 онд УИХ-ын  72-р тогтоол  гарч  цаашдаа Монгол Улсын цахилгаан станцуудыг тусдаа барихаа болъё, уурхайн аманд барих хэрэгтэй гэж үзсэн юм.

2009 онд Оюу Толгойн гэрээг батлах үед Оюу Толгойн нийт хэрэглэсэн цахилгааныг Хятадаас авна гэж байсныг Их хурал хэлэлцэж  Оюу Толгойн үйлдвэр ашиглалтад орсны дараа дөрвөн жилд багтааж дотоодын их үүсвэрээс авна гэж өөрчилж байсан. Гурван хувилбар бий: түрээснээс, Оюу толгой өөр станцаас авч болно, гурав дахь нь өөр бусдын үүсвэрээс авна гэсэн гурван заалт оруулж өгөөд барих гээд явж байгаа учир нь энэ. Оюу Толгойтой хамтарч барина гэж баахан будиллаа. 2017 онд ашиглалтад орчихсон байх ёстой байсан.

Сүүлд Монголын засгийн газар өөрийн хөрөнгөөр барина гэж шийдсэн явдал зөв. Хөрөнгө оруулалтын 30 хувийг Эрдэнэс Таван толгой,  70 хувийн хөрөнгө оруулалтыг засгийн газар бонд босгох юм уу, зээл авах байдлаар шийдэж санхүүжүүлнэ гэсэн. Үүнд би их найдаж байгаа. 2021 оны 7 дугаар сард ажил эхлэх ёстой.

Өнөөдөр ОюуТолгойн хэрэглээ 1,3 тэрбум мвт байгаа жилдээ 395 тэр бум төгрөгийн цахилгаан худалдаж авч байна.Үүнийгээ Монголд шингээх ёстой. Үнийн талаар нэг ойлголт өгье. Үнэ дэндүү хямдхан гээд байгаа. Үнэ гэдэг бол ерөөсөө л ажиллагааны зардал хөрөнгө оруулалт биш Тийм учраас өнөөдрийн байдлыг хэлэхэд 2010 онд 72-р тогтоол гаргаж байхад эрчим хүчний салбар 200 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. Өнөөдөр 10 жилийн дараа 16 тэрбум болж буурсан. Төвийн бүсээ алдагдалгүй болсон. Баруун систем найман тэрбум авдаг. Цаашдаа үүнийг авахгүй байх ёстой. Өөрийгөө авч явах бизнесийн салбар. 

8 сэтгэгдэл

comment image

zochin - 2021-01-22

Tliekhan dargaa sain bna uu TESY 5 gyigeer erchim khuchnii salbar dulaan tsakhilgaanaar buren khangagdaj chdakh uu TEST uudiig khichneen ergeed ch stantsgyigeer bolokhgyi sanagddag meregjliin bus udirdagchid TEST 5 g duugarakhaa bolison ta duugaraachee

192.82.68.95

comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97