Б.БАТЛХАГВА: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ТӨРИЙН НЭГДСЭН БОДЛОГО ДУТМАГ БАЙНА
urug.mnСэтгүүлч:
ЭДИЙН ЗАСАГ 2 долоо хоног, 4 өдөр өмнө

urug.mn

Засгийн газраас арван хоёрдугаар сарын 13-ны өдөр айл өрх, зарим албан байгууллагуудын цахилгаан, дулаан, усны төлбөрийг 2021 оны долдугаар сарын нэгнийг хүртэл тэглэх буюу төр даах шийдвэр гарсан. Шийдвэр гарснаас хойш эрчим хүчний ачаалал ихсэж хоёр ч аймагт хязгаарлалт хийхэд хүрч байв. Өрөг хэлэлцүүлэг энэ удаа“Монгол улсын эрчим хүчний салбарын бодит байдал”сэдвээр салбарын мэргэжилтнүүдтэй хэлэлцлээ.

Зочин:

  1. УИХын гишүүн С.Ганбаатар
  2. Эрчим хүчний сайдын зөвлөх П.Товуудорж
  3. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан
  4. Монгол улсын зөвлөх инженер Б.Батлхагва

ОНЦЛОХ ЭШЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА

МУ-ын зөвлөх инженер Б.Батлхагва:

Засгийн газраас гарсан энэхүү шийдвэр Монгол улсын эрчим хүчний систем ямар хүнд байдалд байдаг вэ гэдгийг харуулсан. Зүй нь бол нэг ч хэрэглэгчийг хязгаарлах ёсгүй. Гэтэл бид бэлэн биш байна гэсэн үг. Салбар маань сүүлийн олон жилийн турш байх ёстой төвшиндөө очиж чадахгүй л байна.Дандаа гал унтраах байдлаар явж байна. Энэ процесс үүнийг тод томруун харуулж өгч байна. Түгээгч сүлжээ, хэрэглэгч талд маш их асуудал үүсч байгаа. Эх үүсвэр талд бүр их асуудал үүслээ. МУ нөөц генераторгүй маш олон жил явж байгаа. Энэ асуудлаа шийдэхэд шинэ эх үүсвэр барихгүй л бол шийдэж чадахгүй.

Эрсдэл талаас нь харахад ОХУ-ын шугам дээд тал нь 247мкв авах ёстой. Түүнээсээ давчихсан учраас хязгаарлалт хийж байгаа. Байнга их ачаалалтай ажиллахад шугамын дамжуулагч халаад, сунаад тасрах нөхцөл байдал үүснэ. Тогтмол удаан хугацаагаар ачаалалтай болгож болохгүй. Удаан байвал аюултай. Энэ шугам нь нэг л шугам байдаг хоёр хэлхээтэй нэг тулгуур дээр байдаг. Ямар нэгэн байдлаар гэмтэхэд МУ-ын систем бол өөрийгөө авч явах чадваргүй систем. МУ-ын систем нойл сууна гэдэг нь усгүй, дулаангүй, цахилгаангүй болно. Яг ийм аюул бодитоор байгаа. Гэхдээ манай 16 мянган ажилчид маш сайн ажилладаг. Тэд нар өдөр шөнөгүй хагас чирэгдсэн байдлаар ажилладаг учраас үүнийг авч гараад байгаа.

ТЭЦ-5 дээр миний сонссон мэдээллээр манай салбарт хөрөнгө оруулагч мөнгө гаргаад эх үүсвэр баръя гэхээр тусгай зөвшөөрөл бичиг цаасны процесс нь маш олон байдаг. Арван хэдэн төрлийн бичиг баримт авах болдог. Сайдаас арван хэдэн төрлийн дэмжсэн бичиг авдаг. Энэ процесс нь удаан явдаг учраас олон улсын корпорацууд хөрөнгө оруулалт хийхээр бүх зүйл нь цаасан дээр эрсдэлгүй байх ёстой гэж шаарддаг. Тэрийг нь нөхөөд явах гэхээр эхнээс нь нэг зөвшөөрлийг нь авч байтал нөгөө зөвшөөрлийнх нь хугацаа дуусчихдаг. Үхлийн тойрог гэж бас ярьдаг, үхлийн тойрог руу орчихдог нэг зөвшөөрлөөс нөгөө зөвшөөрлийн хооронд явахаар 7-8 жил явсан. Хөрөнгө босгочихсон, технологио шийдчихсэн, хэлэлцээрт ороод явж байгаа. Монголын засгийн газарт хэлэлцээрт ороод явахаар 7,8 жил нэг зүйлээ тойроод яваад байхаар залхаад гараад явсан гэж ойлгоод байгаа.

Төрийн хар хайрцгийн бодлого эрчим хүчний салбар дээр дутмаг байдаг. Хэрвээ байдаг бол төрийн гурван өндөрлөгийн төвшинд энэ эрчим хүчний асуудлаа шийдээд явчих боломжтой. Нэгэнт хар хайрцгийн бодлогоор дэмжигдэж явж байгаа төсөл бол зогсоно гэж байхгүй. 2007,2008 оны судалгаагаар өнөөдрийн эрчим хүчний хэрэглээ маань 2000 болсон байх ёстой. 2030 он, 2040 онд 300, 4000 болно гэдэг судалгаа гарч байсан. Намайг дамжуулахад ажиллаж байхад маш олон техникийн хүсэлт, төслүүд явах гээд тог авъя гэдэг хүсэлтүүд ирдэг. Ихэнх том чадлын юмнуудыг буцаадаг.  Яагаад гэхээр манайх эх үүсвэрийн дутагдалд орсон гээд Монгол улсын мега төслүүд явдаггүй. Монголд хөрөнгө оруулалт орж ирэх, мега төслүүд хэрэгжих, эдийн засаг солонгорох гэхээр чөдөр болж байгаа зүйл нь ганцхан эрчим хүчний салбар болж байгаа.

Эх үүсвэр байхгүй гээд бүх л техник технологийн хүсэлтүүдийг хойшлуулж байгаа. Тийм хирнээ эх үүсвэр барих гэхээр хэрэглээ байхгүй гээд байдаг. Эх үүсвэрээ барьж байж хэрэглээ нь бий болно. Систем нь массаараа нэг мянга биш, нэг мянга гэдэг нь хэтэрхий бага тоо МУ-ын газар нутаг маш том. Тэр том газар нутаг дээр маш их бизнесийн мега төслүүдийг явуулаад таатай орчин бий болгох боломжтой. Тэгэхээр бодлогоо хийж чадахгүй байна уу гэж бодоод байгаа. Мастер төлөвлөгөө гардаг. Хоёр, гурван шинэчлэл дээр гарч байсан. Тэрийгээ барьж ажиллаж чаддаггүй.  

Хүчээр үнэ бариад байхаар эдийн засгийн зарчмаараа явж чадахгүй болдог.Заавал улс төрийн шийдвэр орохгүй бол болохгүй болдог. Дэлхийн хөгжилтэй улс орнуудын  хөгжсөн түүх бол эрчим хүчнийхээ үнийг хамгийн хямд байлгаж чадсан улс орнууд өндөр хөгжсөн. Өөрсдөө эх үүсвэрээ барьж чадсан, хамгийн хямдхан үнэтэй байж чадсан. Түүн дээр технологийн уралдаан, дайн эрчим хүчний төлөөх бүх зүйл болсон. Эрчим хүчээ хамгийн бага байлгах нь зөв хэрэг. Тэгж байж суурь эдийн засаг хөгжинө. Гэхдээ бага байлгаж байна гээд хэтэрхий бага байлгахаар салбартаа оруулж ирэх хөрөнгө оруулалтын мөнгө орж ирэхгүй. Одоо бол хэтэрхий бага байгаа. Төрөөс зайлшгүй хийх ёстой ажлууд байгаа.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна