П.ТОВУУДОРЖ: ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮД ДЭЭР САНХҮҮЖИЛТИЙН БУРУУ ЗАРЧМААР АЖИЛЛАСАН
urug.mnСэтгүүлч:
ЭДИЙН ЗАСАГ 2 долоо хоног, 4 өдөр өмнө

urug.mn

Засгийн газраас арван хоёрдугаар сарын 13-ны өдөр айл өрх, зарим албан байгууллагуудын цахилгаан, дулаан, усны төлбөрийг 2021 оны долдугаар сарын нэгнийг хүртэл тэглэх буюу төр даах шийдвэр гарсан. Шийдвэр гарснаас хойш эрчим хүчний ачаалал ихсэж хоёр ч аймагт хязгаарлалт хийхэд хүрч байв. Өрөг хэлэлцүүлэг энэ удаа“Монгол улсын эрчим хүчний салбарын бодит байдал”сэдвээр салбарын мэргэжилтнүүдтэй хэлэлцлээ.

Зочин:

  1. УИХын гишүүн С.Ганбаатар
  2. Эрчим хүчний сайдын зөвлөх П.Товуудорж
  3. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан
  4. Монгол улсын зөвлөх инженер Б.Батлхагва

ОНЦЛОХ ЭШЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА

 

Эрчим хүчний сайдын зөвлөх П.Товуудорж:

Засгийн газар эрчим хүчний үнийг төр даах шийдвэрийг гаргахдаа манай салбарын мэргэжилтнүүдийн үгийг сонссон. Үүнд эрчим хүчний салбар тодорхой хэмжээний бэлтгэлтэй байсан. Тухайн шийдвэр өвлийн их ачааллын оргил, тухайн өдрийн цаг агаарын хүйтрэлт гэсэн давхацсан зүйл байсан учраас шийдвэр гарсан эхний хоёр өдөр ачаалал өссөн.

Өнгөрсөн оны эрчим хүчний хэрэглээ бидний төлөвлөгөөтэй харьцуулахад 6% буурсан. Энэ нь цар тахалтай холбоотой.Эрчим хүчний салбар аж ахуйн нэгжтэй, ашигтай айл өрхөд тодорхой хэмжээний алдагдалтай үнээр борлуулдаг. Өнгөрсөн жилийн хувьд айл өрхийн хэрэглээ нэмэгдээд аж ахуйн нэгжийн хэрэглээ буурсан. Тэр хэмжээгээрээ орлого тасалдсан .

Эрчим хүчний салбар өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээний үнэтэй эрчим хүч болох импорт, сэргээгдэх эрчим хүчийг хязгаарлаж  хямд эх үүсвэр болох ТЭЦ-3 ТЭЦ-4 нарыг ачааллах байдлаар өөрсдийн дотоод нөөц боломж зардлыг хянаж салбарын хүндрэлийг даван туулж гарсан..  Энэ жил ч гэлтгүй өвлийн их ачаалалтай үед бүх суурилагдсан тоноглолууд бүх хүчин чадлаараа ажилласаар ирсэн.

Өнгөрсөн жилүүдэд ч гэсэн ТЭЦ-3,4 станцууд суурилагдсан хүчин чадлынхаа бэлтгэл ганц хоёрхон зуух жишээлбэл дунд даралт дээр 1200Мвт ганцхан бэлтгэлд, зарим бэлтгэлгүй ч өнжиж байсан жил байгаа. Энэ үй ажиллагаа бол эрчим хүчний салбарын авч явж байгаа 16000 боловсон хүчин энэ салбарыг өдий хүртэл авч явсан. Тэгэхээр үүний ард гарах ёстой бэлтгэл хангасан гэж ойлгож болно. Тэгэхээр энэ шийдвэр ерөнхийдөө манай эрчим хүчний шийдлийн өнөөгийн байгаа байдлыг тодорхой хэмжээнд харуулж байна. Тийм учраас бид маш хурдан эрчим хүчний үүсвэрээ барих, түгээх, халаах зэргийн асуудлаа шинэчлэх. Төлөвлөлт дээрээ үүнийгээ олоод явах боломжуудыг аль аль талд нь гаргаж өгч байгаа.

 

Эрчим хүчний ачааллын хязгаарлалт биш, зохицуулалт гэж явж байгаа. Та нар 17:00-оос 21:00 цагийн хооронд ээлжээ сольчих хэрэгцээгүй илүү тоноглолоо зогсоо. Жишээлбэл Эрдэнэт ГОК 5000 Мвт усны насосыг тэр үед зогсоож байгаа. Энэ хүндрэлийг хамтдаа даван туулъя гэдэг шийдвэрийг хийж байна.

Өнгөрсөн хугацаанд бидний алдсан алдаа юу вэ гэхээр эрчим хүчний эх үүсвэрийг барьж чадаагүй. Том төслүүд дээрээ хөрөнгө оруулалтын буруу зарчмаар ажилласан.

ТЭЦ-5 дээр ярихад Франц, Солонгос, Япон гишүүн орнууд 2015 онд Парисын хэлэлцээрт энэ орнууд болон дэлхийн 197 орнууд нэгдэж орж байсан. Нүүрсэн цахилгаан станцыг санхүүжүүлэхгүй гэсэн гадаад хүчин зүйл байсан байх. 

Нөгөө талдаа төслийн санхүүжилт буюу эдгээр компани засгийн газартай байгуулсан тусгай зөвшөөрөл гэрээн дээрээ үндэслэж төслийн 1,4 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хийх банкны шалгуурыг манай орон давахгүй байгаа юм.

Шалтгаан нь эрчим хүч өөрөө онцлогтой бизнес. Үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлт нэг зэрэг явдаг хадгалж болдоггүй. Тийм учраас диспетчерийн зохицуулалт, нэгдсэн сүлжээний дүрмийн дагуу төрөөс зохицуулалт ихтэй. Төслийн хөрөнгө оруулалтаа 10-15 жил болж байж нөхөж төлдаг. Тийм учраас тогтвортой бодлого чухал.

Манай улсын эрчим хүчний үнэ олон улсын төвшнөөс  доогуур байгаа нөхцөлд гаднын хөрөнгө оруулагч Монголд 1,4 тэр бум доллар оруулаад 15 жилийн дараа өртгөө нөхөөд тогтвортой ажиллана гэдэг маш том эрсдэл. Станцууд ирээдүйд бий болох хэрэглээн дээр дахиж бооцоо тавьж мөнгө босгож байна гэсэн үг ш дээ.

Тийм учраас төр энэ эрсдэлийг даагаад суурь дэд бүтцээ түрүүлж барьж хөгжүүлэх нь төрийн бодлого байх ёстой.

Энэ утгаараа 2020 оны 4 дүгээр сарын 8-нд засгийн газрын тогтоол гарч Таван  толгойн станцыг төр барихаар шийдвэрлэсэн нь манайх шиг орны хувьд оновчтой шийдвэр болсон .

Бид суурь дэд бүтэц гэж яриад байгаа эрчим хүч, төмөр замаа, замаа барихгүй бол хувийн хэвшил эдийн засгаа солонгоруулах ажлаа хийж чадахгүй. Эрчим хүчгүй бол ямар ч үйлдвэр цаашаа хөгжихгүй.  Нэг үйлдвэр байгуулъя гэхэд эрчим хүчний нөөцгүй байна гэж байгаа. Тийм учраас төр үүн дээр гарцаагүй орж явах ёстой. Бусад орнууд ч гэсэн орж явдаг.

2001 оноос мөрдөж байгаа хуулинд эрчим хүчний үнэ төрийн зохицуулалттай байна гэсэн байгаа. Хамгийн бага үнэтэй нь дөрөвдүгээр цахилгаан станц, Хамгийн өндөр нь Нарны цахилгаан станц. Наран цахилгаан станцын 1 киловатт нь 475 төгрөг орчим байдаг. Ингээд бодохоор манай үнэ дэлхийтэй харьцуулахад 3-5 хямд байгаа юм.

Тиймээс цаашдаа үнийг нэг талдаа хэрэглэгчийг хэт өндөр дарамтад орохгүйгээр, нөгөө талдаа хангагч станцуудыг санхүүгийн хямралд оруулахгүйгээр зохицуулалт хийх хэрэгтэй.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна