ТЦА: ӨЧИГДӨР 130 ОСЛЫН ДУУДЛАГА БҮРТГЭГДСЭН
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 сар, 4 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Шинэ жилийн баярын өдөр буюу 2020.12.31- ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 130 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 97 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн байна .
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирсон байна.
Ослын мэдээллийг тодруулбал, 2020.12.31-ний 23.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар  хороо, Пирамид хотхон, хойд зам, Toyota crown маркийн автомашины жолооч 21 настай эрэгтэй О нь замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 14 настай эрэгтэй О амь нас хохирсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна