"ТЭНГЭР ПЛАЗА"ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ИРГЭДИЙГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХЫГ САНУУЛЛАА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 сар, 4 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд холбогдох лабораториудад хийсэн 17764 шинжилгээнд таван хүнээс коронавирус илэрсэн. 
Үүний хоёр нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн хавьтал буюу тусгаарлалтад байсан хүмүүс, нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч байсан бол хоёр нь эх сурвалж тодорхойгүй буюу өнгөрсөн шөнө шинээр илэрсэн хүмүүс байгаа юм. Халдвар авсан эх уурхай нь тодорхойгүй гэгдэж буй хоёр өвчтөн Тоёото машин борлуулалтын "Мөнххада" компанийн ажилчид бөгөөд 116 ажилтантай тус компанийн 24 хүнийг ойрын эх сурвалж хэмээн үзэж, тусгаарлаад байна. Хоёрдогч хавьтал гэж үзсэн 92 хүнд ажиглалт, тандалт, шинжилгээ хийх явцыг үргэлжлүүлж байна. 
Дөнгөж сая "Ачлахуй" өрхийн эрүүл мэндийн төвөөс арванхоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд "Тэнгэр плаза" төвөөр үйлчлүүлсэн хүмүүсийг яаралтай шинжилгээнд хамрагдахыг анхаарууллаа.
Коронавирусийн PCR шинжилгээний 19 цэг татан буугдсан хэдий ч Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 14, 48, 133 дугаар сургуулиудад байрлалтай 3 байнгын цэг ажиллаж, иргэдээс үнэ төлбөргүй шинжилгээ авч байна.
Хэрвээ та өөрийгөө эрсдэлтэй, мөн өнгөрсөн хугацаанд ямар нэгэн шинжилгээнд хамрагдаагүй бол шинжилгээндээ идэвхтэй хамрагдаарай.

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна