ЭНЭ САРЫН 8-НЫ ДОТОР НӨАТ-ЫН БАРИМТАА БҮРТГҮҮЛЭХИЙГ АНХААРУУЛЛАА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 сар, 4 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Татварын ерөнхий газраас 2020 оны НӨАТ-ын IV улирлын буцаан олголт авах иргэдийг энэ сарын 8-ны 23.59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэхийг анхааруулаа.
Тодруулбал, иргэд өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ны худалдан авалтын баримтаа бүртгүүлэх юм. Энэ сарын 8-ны 23.59 цагаас өмнө баримтаа бүртгүүлээгүй тохиолдолд буцаан олголт авах боломжгүй.Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон. Ингэхдээ дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 869 мянган иргэн 35.8 тэрбум,  хоёрдугаар улиралд 38.2 тэрбум төгрөгийг 901.6 мянган иргэнд, III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.

эх сурвалж: Montsame
 

2 сэтгэгдэл


comment image

Solongo - 2021-01-02

Bytsaan olgoltiinhoo huwiig nemmeer yumaa

66.181.161.101


comment image

Зочин - 2021-01-02

Маш их худалдан авалт хийдэг боловч сугалааны тохироог анх эхэлсэн цагаас одоог хүртэл Ямарч хожил байхгүйг юү гэж ойлгох вэ? Ви бодохдоо сугалааны тухайн тохирооны хоромд pos буцаан уншилтыг маш хурдтай хакер аргаар энэ хулгайчууд зохицуулж, xybaaж иддэж гаршсан бна. Хүмүүсээ бид шинэ агуулагатай үймээн дэгдээцгээе.

66.181.190.16