НЭГ ӨДӨРТ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН 205 ДУУДЛАГА ИРЖЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр буюу энэ сарын 03 ний өдөр нийт 2049 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1781 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 205 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг 15, гэмт хэргийн шинжтэй 81 үйлдэл, согтуу машин жолоодсон 81, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 152, хүний биед халдсан 87, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 161 тохиолдол бүртгэгджээ. Мөн 327 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 128 тохиолдол гарсан тухай Цагдаагийн Ерөнхий газрын ХМТ- өөс мэдээллээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна