ЦЕГ: ХҮЙТЭНД ЭВДЭРЧ ЗОГССОН МАШИНЫГ ТОНОСОН ЭТГЭЭДҮҮДИЙГ СААТУУЛЛАА


Хэнтий аймгийн нэгдсэн зарын фэйсбүүк группд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагт “Negune” гэх цахим хаягаас “Хэнтийн Өмнөдэлгэрийнхэн гэж ийм хүн чанаргүй мөсгүй байж болохгүй ээ, өвлийн хүйтэнд эвдрээд зогссон машиныг ингэж тонож байдаг арай ч дээ, баяраар хулгай хийгээд явж байдаг арай ч дээ” гэх пост оруулсан юм.
Мэдээллийн мөрөөр, Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжин энэхүү гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэлд оруулж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд Хэнтий аймгийн харьяат, 36 настай, эрэгтэй, Б гэгч нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хадам ах, 38 настай, М-ийн хамт 20 цагийн орчимд замд таарсан цагаан өнгийн приус маркийн машины урд талын гурван ширхэг обудтай дугуй, ком батарей, аккумулятор зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч гэртээ хадгалж байсныг тогтоожээ.

Зочин - 2021-01-04
Арчаагүй шаарнууд вэ.Их хаан нь барьж авсан байна шд
103.57.95.242

Зочин - 2021-01-04
арчаагүй шаарнууд сайн шалга
103.26.195.201

Зочин - 2021-01-04
Хэнтийн тэнэгүүд гэж аргагүй үнэн
66.181.188.142

Зочин - 2021-01-04
Аргагүй л Тэмүжин юм
192.82.67.215

Зочин - 2021-01-04
Hesgiin tuluulugch hariutssan gazariinhaa ezen bain mundag eumaa
202.55.188.109

Зочин - 2021-01-04
Archaagvi hvn chanargvi lalaruud yum be.boldog bol huruugiin taslah yumsan.
66.181.161.108

Зочинj - 2021-01-04
shorond ni hii iim hulgaichuudiig
66.181.180.115

Зочин - 2021-01-05
хаа гхзар бадаг л хулгайч. Ихэнхдээ гадных байдаг
66.181.161.58
8 сэтгэгдэл