МӨСӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна