ШАТАЖ БАЙСАН БАЙШИНГААС 13 НАСТАЙ ХҮҮГИЙН АМИЙГ АВАРЧЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Балжинням, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Д. Лхагважав нар албан үүргээ гүйцэтгэж байгаад хүүхдийн амь нас авран хамгаалжээ. Тодруулбал,  Сонгинохайрхан дүүргийн 34-р хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад нь айлын дээврээс утаа гарч байжээ. Улмаар алба хаагчид гал түймрийн аюул руу амь хайргүй орж, шатаж байсан байшингаас гэртээ ганцаараа гарах боломжгүй байсан 13 настай хүүг гаргаж,  амь насыг аварчээ. Хүү ямар нэгэн түлэгдсэн шарх байхгүй, угаартсан шинж тэмдэггүй эрүүл саруул байгаа юм байна.

1 сэтгэгдэл


comment image

НарантуяаЗочин - 2021-01-07

13 настай хүүхэд яагаад гэрээсээ гарч чадахгүй бсан юм бол.Хөгжлийн бэрхшээлтэй юмуу.Учрын нь олоход хэцүү амьдралтай цагдаагийн ажилтанууд минь алхам дутамдаа таарах юм даа.Мундаг залуустаа баярлалаа.

192.82.74.123