М.МӨНХШҮР: ШИНЖИЛГЭЭ ӨГӨӨГҮЙ ИРГЭДИЙГ ХУЛГАЙН ЗАМААР ТЭЭВЭРЛЭСЭН 18 ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛСЭН
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 долоо хоног, 4 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Хэсэгчилсэн болон бүх нийтийн хөл хорионы үед Өмнөговь аймгийн Цагаан хад хилийн боомт орчимд ажиллаж, амьдардаг иргэдийн ашигладаг фейсбүүк групп дээр “Улаанбаатар-Өмнөговь-Цогтцэций маршрутаар 1 хүнийг 250,000-300,000 төгрөгийн хооронд авч явна” гэх утгатай зарыг оруулсан иргэдийг цагдаагийн байгууллагаас шалгажээ.

Шалгалтаар коронавирусын шинжилгээ өгөөгүй иргэдийг зөвшөөрөгдөөгүй, хулгайн гэх тодотголтой замаар тээвэрлэснийхээ хариуд ашиг хонжоо олж байжээ.

Tsagaan had taxi ywna irne jolooch nariin zariin negdsen group”, “Tsagaan had negdsen zar”, “Tsagaan had taksi”, “Tsagaan had jolooch nariin group”, “Цагаан хадны жолооч нарын групп”, “Цагаан хад зарын групп”, “Цагаан хад богины групп” гэх зэрэг фейсбүүк групп дээр зар байршуулан нэг зорчигчийн замын зардалд 250,000-аас 300,000 төгрөг, ачаа тээшийг овор хэмжээнээс харгалзан 50,000-100,000 төгрөгөөр тооцон авчзөвшөөрөгдөөгүй буюу хулгайн гэх тодотголтой автозамаар явдаг болох нь шалгалтаар тогтоогдлоо.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн Төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодрууллаа.

-Халдварын шинжилгээ өгөөгүй корона вирустай эсэх нь мэдэгдэхгүй иргэдийг тээвэрлэж байсан гэсэн.  Хэдэн иргэний энэ хэрэгт шалгаж байгаа вэ?

-Одоогийн байдлаар дээрх зөвшөөрөгдөөгүй автозамаар шинжилгээ өгөөгүй эрсдэлтэй хүнийг тээвэрлэсэн 17 тээврийн хэрэгсэл, 18 жолооч, 31 зорчигч нийт 49 иргэнийг илрүүлэн харъяа дүүрэг, орон нутгийн цагдаагийн газарт зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас2020 оны 12 дугаар 28-ны өдрөөс “Хулгайн зам” нэртэй хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан Улаанбаатар хотоосӨмнөговьаймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумын Цагаанхад, Гурвантэс сумын Шивээ хүрэн хилийн боомт хүртэлх хулгайн тээвэр явдаг зам маршрутыг тогтоон, дээрх газруудад гэнэтийн хяналт шалгалтыгӨмнөновьаймгийн Онцгой байдлын газар, Авто тээврийн төвтэй хамтран зохион байгуулан ажиллаж байна.

-Дээрх хууль бус үйлдэл нь халдвар тархах үндэс болж болзошгүй шүү дээ. Ямар хуулийн дагуу шийдэгдэх хэрэг вэ?

-Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн5.13 дугаар зүйл /Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих/

1. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

ЭХТА-ийн15.6 дугаар зүйл/Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах/

1. Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

2.1. хоёр, түүнээс олон хүний эсрэг;

2.2. хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэгэх зүйл заалтуудыг тус тус зөрчиж байна.

Иймд иргэд та бүхэн хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар тээвэрлэлт хийхгүй байх, учир нь цаг уурийн нөхцөл байдлаас шалтгаалан төөрөх, осолдох, амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй байна.

2 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-01-06

manaihan ugaasaa iimshd

66.181.161.116


comment image

Зочин - 2021-01-06

olon niitin esreg gemt uildel xiisen baina

66.181.190.132