Г.ЦАГААНБАЯР: УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮДИЙГ ЗАСАХ ХУУЛЬ БОЛНО
urug.mnСэтгүүлч: Админ
НИЙГЭМ 3 жил, 2 сар өмнө

urug.mn

urug.mn image

Шүүхийн тухай хуулийн төслөөр шүүгчийн хараат бус байдлыг хангаж чадахаар байна уу? Ямар өөрчлөлтүүд орж байна вэ?
2020 оны 4 дүгээр сард Засгийн газраас өргөн барьсан төслийг судалж үзсэн. Тэгэхэд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүхтэй холбоотой орсон гурван том өөрчлөлтийг оруулсан байсан боловч, сайны хажуугаар саар гэгчээр ноцтой хэд хэдэн заалтууд хавчуулагдсан байсан. Хэрэв эдгээр заалтууд батлагдах юм бол эсрэгээрээ шүүгчийн хараат бус байдал бүр байхгүй болох эрсдэлтэй байсныг, хуулийн төсөл дээр одоо ажиллаж байгаа ажлын хэсэг зассан байна гэж ойлгож байгаа.
Тодруулбал ямар ноцтой заалтууд орсон байв?
Тухайлбал:2020 оны 4 сард өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төслийн 18 дугаар зүйлд Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг зааж өгөөд, хуулийн төслийн 18.1.1-т “Ерөнхий шүүгч шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх”, 18.1.7-т “Хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтыг хэрэгжүүлэх” эрх хэмжээтэй байхаар тусгасан. За энэ бол бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчид олгосон эрх мэдэл. 
Үүнээс гадна Дээд шүүх, Давж заалдах, Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн эрх хэмжээ гээд мөн тусдаа заалт бий. Хуулийн төслийн 27 дугаар зүйлд УДШ-ийн ерөнхий шүүгчийн эрх хэмжээг тусгахдаа 27.1.1-т “Танхимын тэргүүний ажлыг удирдах”, “27.1.4-т Улсын дээд шүүхийн тамгын газрын дарга, Шүүхийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирлыг томилох чөлөөлөх” гэсэн эрх мэдлийг Ерөнхий шүүгчид олгосон байсан. 
За эндээс дүгнэлт хийж үзвэл Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь Дээд шүүхийг бүрэн төлөөлөх дарга нь юм байна гэж харагдана. Түүний дор танхимын тэргүүн шүүгч нар удирдлагад нь ажиллах нь. Босоо тогтолцоо харагдаж байгаа биз. 
Тэгээд болоогүй, УДШ-ийн танхимын тэргүүний бүрэн эрх гээд хуулийн төслийн 28 дугаар зүйлд Танхимын тэргүүний бүрэн эрхийг зааж өгөөд, 28.1.1-т танхимын тэргүүн нь “Танхимыг тэргүүлж, танхимын шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн даргын ажлыг удирдан зохион байгуулах” гээд заагаад өгчихөж байгаа юм. Үүнээс ямар дүгнэлт хийх вэ гэхээр УДШ-ийн Ерөнхий шүүгч Танхимын тэргүүн нараа удирдана, Танхимын тэргүүн нар нь танхимынхаа шүүгч нарыг удирдана гэх босоо тогтолцоо харагдаж байна. За энэ бол хуулийн төсөлд байгаа УДШ-ийн шүүгч нарын дундах босоо тогтолцоо. 
Гэтэл сонирхолтой нь Давж заалдах шатны шүүх болон Анхан шатны шүүх дээр яг дээрхтэй адил заалтуудыг оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл Давах болон анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь Танхимын тэргүүний ажлыг удирдана, Танхимын тэргүүн нь бусад шүүгчдийн ажлыг удирдана гээд. Ерөнхий шүүгч дээр суурилсан энэ босоо тогтолцоогоо бататгахын тулд хуулийн төслийн 37.6-д “Танхимын тэргүүнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч томилж чөлөөлнө” гээд заагаад өгчихсөн байгаа юм. Үүнээс үзвэл шат шатны шүүх дээр Ерөнхий шүүгчид суурилсан босоо удирдлагын тогтолцоог бий болгосон байж.
Тэгвэл УДШ-нь доод шатны шүүхийн шүүгч нарт хэрхэн нөлөөлөх вэ? эсвэл нөлөөлөхгүй байх боломжийг бүрдүүлж өгсөн үү? 
Энэ үүднээс хуулийн төслийг нь уншаад судлаад үзэхээр хуулийн төслийн 58.1-т “Шүүгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хуулийн тодорхой заалтыг ноцтой зөрчсөн, хуулийг илтэд буруу хэрэглэсэн бол тухайн шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн талаар дүгнэлт гаргуулахаар давж заалдах болон хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргаж, Мэргэшлийн хороонд хүргүүлнэ” гэсэн заалт орсон байсан. Энэ бол маш аюултай заалт. Шүүгчийн мэргэжлийн алдаа нэрийн дор доод шатны шүүхийн шүүгчид нөлөөлөх боломжийг олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл УДШ-ийн хяналтын шатны бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг “ажилдаа тэнцэхгүй”, “ур чадваргүй” гэх үндэслэлээр дүгнэлт гаргуулахаар шүүхийн мэргэшлийн хороонд хандахаар болж байгаа юм. Гэтэл мэргэшлийн хорооны дүгнэлтээр тухайн шүүгчийг ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэдэг дүгнэлт гаргачих юм бол хуулийн төслийн 41.2.9-т зааснаар шүүгчийг огцруулах үндэслэл болно. 
Мөн түүнчлэн, шүүгчийг ажил мэргэжилдээ тэнцэх үү? Үгүй юу гэдэг дүгнэлт гаргах гээд байгаа мэргэшлийн хороонд ямар хүмүүс байна вэ? гээд аваад үзэхээр мэргэшлийн хорооны 9 гишүүний 6 гишүүн нь УДШ болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид байгаа юм. (Хуулийн төслийн 87.4)
Дээрхийг том зургаар нь аваад үзэхэд УДШ бол шүүхийг удирдах дээд байгууллага, УДШ-ийн ерөнхий шүүгч танхимийн тэргүүнээ удирдана. Бүх шатны ерөнхий шүүгч нар танхимын тэргүүнийг томилно. Танхимын тэргүүн нар нь танхимын шүүгч нараа удирдана, дээд шатны шүүгч нь доод шатны шүүгч нарыгаа үгэнд орохгүй байвал өөрсдийн бүрдүүлдэг мэргэшлийн хороогоор дүгнэлт гаргуулаад огцруулах боломжтой учраас нөлөөлөлдөө байлгах боломж нь бүрдсэн ийм аюултай зохицуулалтыг хийсэн байсан. 
Хэнээс ч хараат бусаар, зөвхөн хуульд захирагдаж шүүн таслах үйл ажиллагаа явуулах ёстой шүүгчийн хараат бус байдал бүүр дордох гээд байсан. Ийм дордсон шинжтэй, гуя дагаж хүзүү гэдэг шиг заалтуудыг, одоо хэлэлцэж байгаа Шүүхийн тухай хуулийн төслөөр зассан байна гэж ойлгосон. Энэ бол алга ташаад баярлахаар зүйл шүү. 
Өөр ямар өөрчлөлтүүд орж байна?
Ярианы эхэнд дурдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орж байгаа өөрчлөлтүүдийг зөв тусгах шаардлагатай байна. Үүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, тэдгээрийг сонгох томилох, тэдгээрийн хариуцлага гээд одоо хэрэгжиж байгаа Шүүхийн захиргааны хуулиас процессыг илүү сайжруулж байна. Өөрөөр хэлбэл хуульчдаас шүүгчдийг шилж олдог байгууллага нь өөрөө хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой, үүнийг сайжруулж өгч байна. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг шилж олох процесс нь илүү тодорхой, хардлага төрүүлэхээргүй байхаар шийдэж өгсөн байна. Өөрөөр хэлбэл шүүгчийн сонгон шалгаруулалтад оноогоороо 1-т орсон хүн шүүгчээр томилогдох юм. 
Мөн сахилгын хороо гэдэг шинэ байгууллага байгуулагдана.Энэ байгууллага маргааныг шалгах, шийдвэрлэх, шүүгчид хариуцлага оногдуулах чиг үүрэгтэй байгууллага. Тэгэхээр энэ байгууллагын гишүүдийг хэрхэн бүрдүүлэх, ямар процессын дагуу шүүгчид хариуцлага тооцох вэ гэдэг өөрөө маш чухал юм. Энэ процессыг маш нарийн хуульчилж, шүүгчид ямар зөрчил гаргавал ямар хариуцлага ногдуулах вэ гэдэг нь илүү тодорхой болж өгч байгаа юм байна. 
Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тойргийн шүүхийн зохион байгуулалтаар шүүхийг байгуулж болохоор оруулж өгсөн. Энэ нь шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, шүүхийн төсөв, зардлыг хэмнэх гээд олон эерэг үр дагавартай. Энэ мэт маш олон эерэг өөрчлөлт орж байгаа юм байна.
Зарим улс төрчид Улсын дээд шүүхийг шүдгүй арслан болголоо гэж шүүмжлээд байна? Энэ тухайд?
Улсын дээд шүүхийг  шүдгүй арслан болгож байна гэж зүйрлэсэн байна лээ. Миний бодлоор харин ч буруу ургасан шүдтэй арслангийн шүдэнд нь, шүдний аппрат зүүлгээд зөв ургасан шүдтэй болгохоор засаж байна гэж харж байгаа. 

 

9 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-01-08

Tiim shvv

66.181.185.240


comment image

kub - 2021-01-12

za sain medekhgui yumdaa, onoo tavikhuud ni aldaa gargavak yaakh uu, nuluund orvol yaakh uu, sakhilgyn khoroo ni aldaa garval yaakh uu, nuluund orvol yaakh uu geed asuudluud bii khariutslaga zaagaad shiidne gej baigaa bol shuu dee, iluu undur duntei avligun togtoltsoog bii bolgoj baij bolgoj baij ch bolokh yum

64.119.22.29


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97