ТӨРСӨН ДҮҮГЭЭ ХӨНӨӨЖ, МӨЧИЛЖ ХАЯСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ ДУУСААГҮЙ БАЙНА
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 1 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Хичээлдээ явахаар гэрээсээ гарах гэж байсан16настай охиныг онц хэрцгий аргаар хөнөөсөн төрсөн ахыг нь цагдан хорьж шалгаад  нэг сар гаруй хугацаа өнгөрчээ. Төрсөн дүүгээ хөнөөж цогцсыг гурван хэсэг хувааж өөр өөр газарт хаясан хэргээ хүлээсэн18настай сэжигтэн өдгөө ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих461-р ангид саатуулагдаж байгаа.

Олныг цочирдуулсан аймшигт хэрэг үйлдсэн этгээдийг түүний ар гэрийнхэн гүтгүүлсэн хэмээн байр сууриа хэвлэлийнхэнд хандан хэлж байсан.

Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа этгээдийн ар гэрийнхний өгсөн ярилцлагын мөрөөр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид гэрчүүд болон хэд хэдэн хүнийг хэрэгт татан шалгасан байна.

Энэхүү хэргийг шалгах явц удаашралтай байгаа гэх мэдээлэл бий. Ямар шалтгааны улмаас удааширч байгааг тодруулбаас, цар тахалын хүрээнд албан байгууллагууд ээлжээр ажиллаж байгаа, Шүүх шинжилгээний алба хаагч нар ээлжээр ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн алба хаагчид хэрэг шалгахаас гадна нийтийн хэв журм сахиулахаар гудамжинд бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байгаатай холбоотой юм байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаач охины биеийн зарим хэсэг өнөөдрийн хүртэл олдоогүй байгаа гэв.

Хэргийг нэхэн сануулбал, талийгаач 16 настай охин нь арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хичээлдээ явахаар гараад сураггүй болсон байдаг. Сураггүй байсан 21 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагаас орон даяар эрэн хайх ажиллагааг явуулж байсан.

Харин арваннэгдүгээр сарын 23-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын гудамжнаас хоёр ширхэг шуудайтай зүйлс олдсон нь талийгаач охины цогцос байжээ. Шуудайнаас эвгүй үнэр гараад байна гэх иргэний мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт явуулж, сураггүй охины цогцос мөн болохыг урьдчилсан байдлаар  тогтоосон юм

7 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-01-08

Ah n bish baihaa. Tsagdaa nar hucheer hereg huleelgej baij magadgui

202.55.188.89


comment image

Зочин - 2021-01-08

Эзнийг нь зөв л олоосой. Хүн хэлмэгдүүлэх вий.

103.57.94.156


comment image

Зочин - 2021-01-09

Юу гэж тэр ах нь байх вэ дэ тэр орон гэргүй хүмүүс л байх

202.9.40.7


comment image

Зочин - 2021-01-09

Шүүх л гэм бурууг эцэслэн тогтоодог шүү! Танай сайт, сэтгүүлчид жаахан баримжаатай л бичээрэй дээ!

64.119.23.119


comment image

Зочин - 2021-01-09

gomo bh ene ah n.nogoo gomo n alsan bh.tgd gomoogoo omoorood heregiig n uurch bga biz.gomo nariin hair mair n aimaar.huchtei yum gsen.tiim kino uzsenee sanaad bichlee..ygaad ch torson ah n tgd iim joohon huuhed torson duugee alaad mochilohgui...duu n gomog n medsen tgd bantaad alchihsan bhaa da...aimaar yum.Um maani badmi hum

223.104.39.19


comment image

Зочин - 2021-01-09

Mongol hun bish. Suuliin ued erliizuud ih bolson

103.229.123.251


comment image

Зочин - 2021-01-09

Юу гэж ахад нь хүчээр хүлээлгэх вэ дээ! Яаж ч бодсон? Өөрөө би алсан гээд хэллээ ч шалгаж, үнэн хэлж байгааг нь нотолдог юм. Зүгээр л үгэнд нь итгэхгүй! Зөхөн алуурчин мэдэх деталийг ярина. Гар хурууны хээ мээ гээд олон юмаар нотолж байж л шийднэ. Ямар тэнэг хүмүүс байгаа биш? 3 архичин ч гэх шиг. Хэзээ тэнэмэлүүд муухай харсан хүнээ мөчлөөд байсын? Тийм шалтаг, зүрх байхгүй ш д.

192.82.77.144