ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД КАТАРЫН ДОХАГ ЗОРИЛОО
urug.mnСэтгүүлч: Urug.mn
СПОРТ 6 өдөр, 21 цаг өмнө

urug.mn

urug.mn image

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2021 оны анхны том тэмцээн болох Катар улсын Дохад дэлхийн шилдэг жүдочид зодоглох World Masters 2021, Doha энэ сарын 11-13ний өдрүүдэд зохион байгуулагдана. Ковид-19 цар тахлын улмаас олимпийн оноо олгох / цар тахлын тархалтын улмаас олимпийн оноо олгох сүүлчийн тэмцээн байх магадлал өндөр/ тус тэмцээнд 5-н тивийн 69 орны 398 жүдочид /эрэгтэй 216, эмэгтэй 182/ тэмцээний 3 өдрийн турш эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд өрсөлдөнө. Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-д эрэмблэгддэг жүдочид оролцох тус Доха Мастерс тэмцээнд

Үндэсний шигшээ баг

Эрэгтэй

-60кг МУГТ Д.Амартүвшин

-60кг ОУХМ Л.Өнөболд

-66кг ОУХМ Г.Хэрлэн

-66кг ОУХМ Ё.Басхүү

-73кг ОУХМ Ц.Цогтбаатар

-73кг МУГТ Г.Одбаяр

-81кг С.Моллай

-81кг О.Ууганбаатар

-90кг ОУХМ Г.Алтанбагана

+100кг ОУХМ Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй

-48кг МУГТ М.Уранцэцэг

-48кг ОУХМ Г.Наранцэцэг

-52кг ОУХМ Л.Сосорбарам

-52кг ОУХМ Б.Хорлоодой

-57кг МУХБ, МУГТ Д.Сумъяа

-63кг ОУХМ Б.Ганхайч

Ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, дасгалжуулагч ОУХМ Ч.Болдбаатар гэсэн бүрэлдхүүнтэй Катарын Дохаг зорих гэж байна. Харамсалтай нь эрэгтэйчүүдийн -100кг жинд зодоглох байсан дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын хошой хүрэл медальт ОУХМ Л.Отгонбаатар бэртлийн улмаас Доха Мастерст зодоглох боломжгүй болжээ.

Олимпийн оноо олгох Доха Мастерс тэмцээнд Монгол жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчдыг оролцуулах асуудалд зөвшөөрөл олгож, сэтгэл гаргана тусалсан Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын үндэсний олимпийн хороо, Хүнни Эйр компани, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд хамт олонд баярлаж талархснаа илэрхийлэхийн сацуу амжилтаар хариу барихыг хичээх болноо.

Шигшээ багийн тамирчид ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу маргааш коронавируст “Ковид-19” /PCR/-ийн 2 дахь шинжилгээгээ өгөөд "Хүннү Эйр" компанийн нислэгээр 8нд яваад тэмцээнд оролцоод 14ний өдөр эх орондоо хүрэлцэн ирэх юм.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна