СОГТУУРСАН ҮЕДЭЭ ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ХЭРЭГ ГАРЛАА
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 6 өдөр, 15 цаг өмнө

urug.mn

urug.mn image

Согтуурсан үедээ бусдын амь нас, эрүүл мэндэд санаатай болон санамсар болгоомжгүй хүрэх  хэрэг цөөнгүй гардаг. Он гарснаас хойш архидан согтуурахтай холбоотой Зөрчил, гэмт хэргүүд гарсаар байна. Өчигдөр буюу энэ сарын 9-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл гэртээ хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын гарт амиа алдсан хэрэг гарлаа.

Хэргийг тодруулбал,“Чингэлтэй дүүргийн ... тоотод нуруундаа хутгалуулсан хүн байна” гэсэн мэдээллийг 01-р сарын 09-ний 21:31-д цагдаагийн байгууллагад тусгай утсанд ирүүлжээ.

Дуудлагын мөрөөр цагдаагийн алба хаагчид шалгахад тус тоотод суух эрэгтэй 51 настай Н.А баруун далан тус газартаа хоёр удаа хутгалуулсан байдалтай нас барсан байжээ.

Уг хэргийг эрэгтэй 47 настай О согтуурсан үедээ маргалдсаны улмаас хохирогчийг 2 удаа хутгалж, амь насыг нь хохироосон болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Хэргийн газраас 20 кадр зураг, эд мөрийн баримтаар ажлын хэсгийн урт 9 см, эвхэгддэг, бор өнгийн иштэй хутга 1 ширхэгийг хураан, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст материалжуулан шалгаж байна.

7 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-01-11

muu yumnuud zailuul taarna...amidarch chadahgui uuj idej chadahgui debiluud

223.104.39.75


comment image

Зочин - 2021-01-13

архиаа зархаа болиж болдогүй юм байхдаа архинаас болж хүн аминий хэрэг гараад байхад архи заруулаад байдаг дарга сайд нар юмдаа архийхаа үйлдэвэрээ зогсоож болдоггүй юм байхдаа

66.181.161.29


comment image

Зочин - 2021-01-13

Архи яах гэж заруулаад байгаам бэ.пиво,вино 2 л байхад болоош дээ

64.119.23.38


comment image

Зочин.Н - 2021-01-14

Ийм хүнд нөөхцөл байдалд бүүр зарахаа больж болохгүй бол ядаж өмнөх шиг ээ архи согтууруулах ундааг хорих хэрэгтэй шдээ. Архи согтууруулах ундаанаас болж эрсдэл өндөр байгаа одоогийн нөхцөл байдал улам илүү дордох аюултай тэр ч бүү хэл гэр бүлийн хүчирхийлэл, амь насыг нь хохироох хэрэг гараад байхад больмоор юм.

66.181.161.108


comment image

Зочин - 2021-01-14

Архи зарж гэмт хэрэг ихсэх .хөлдөж осгох эд чинь хүн амыг цөөлж мөхөөх бодлого юм бишүү архины хамааралтай муу болгон ихсэж бхад худлаа ярьж бичиж бхаар архиа зархаа больчооч

202.55.188.89


comment image

Зочин - 2021-01-14

Архи хориоч дээ

202.9.40.56


comment image

Зочин - 2021-01-15

Arhia uugaad uheh neg ni uhtsgeevel taarna buur arhindaa darluulsan malnuud

203.91.117.8