Ш.АЛТАНТУЯАГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХ ТАЛААР МАЛАЙЗ УЛСАД САНАЛ ТАВИВ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
ДЭЛХИЙ 1 жил өмнө

urug.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзах үеэрээ Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Манай иргэний амь насыг хөнөөсөн жигшүүрт хэрэг гараад цөөнгүй жил болж байна. Хэргийг хугацаа алдалгүй эцэслэн шийдвэрлэх ёстой гэж бид үзэж байна. Үүнд түлхэц үзүүлэх зорилгоор хоёр орны парламентууд хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг тавьж байна” гэв.

Ноён Дато Мохд Рашид Хаснонхариуд нь хэлэхдээ:“Шинэ Засгийн газар байгуулагдаж, уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн талаас нөхцөл байдал өөр болсон нь энэ хэргийг шийдвэрлэхэд дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж болно. Гэхдээ тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Таны тавьсан саналын талаар Монгол Улсын Их Хурлаас албан ёсны шийдвэр гаргаж, ирүүлбэл сайн байна” гэсэн юм.УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-аас ойрын үед тогтоол гаргаж хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Хэргийг тодруулбал,Монгол улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр 2015 онд цаазын ял сонссон Азила Хадри захиалагчаа илчилсэн билээ.Тэрээр Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак Ш.Алтантуяаг алах тушаал өгсөнхэмээж шуугиан өрнүүлж байв. Тушаалдаа Ш.Алтантуяа бол “Гадаадын аюултай тагнуул, олон нууц мэдээлэл мэдэж байгаа, тиймээс алах хэрэгтэй” гэсэн хэмээн ярьжээ.Ийнхүү талийгаачийнустгахдаа тэсрэх бодис ашигласангэдгээ хүлээн зөвшөөрсөн. Учир нь ул мөрийг нь арилгах шаардлагатай байсан гэсэн байдаг.Хамгийн сүүлийн мэдээллээр дээрхмэдүүлгийг өгсөн Азила нь хэргээ дахин шүүлгүүлхээр Малайзын шүүхэд хандаад байгааюм байна.

Харин Ерөнхий сайд асан Нажиб уг мэдүүлгийг няцаасан ба хуурамч гэж мэдэгдсэн байна. Мөн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэмээн буруутгагдсан хоёр хүнээс гадна улс төрийн шинжээч асан Абдул Разак Багиндааг 2008 оны 10-р сарын 31-нд Малайзын Дээд шүүх нь цагаатгасан юм.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна